Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат улсын начин Ц.Улаанхүүгийн
хар тамхи зөөвөрлөхийг завдсан хэргийн шүүх хурал өнөөдөр 10.30 цагт
Баян-Зүрх дүүргийн шүүхэд эхэлсэн. Шүүх хурал сая өндөрлөж, шүүгч шийдвэрээ танилцууллаа.
Ц.Улаанхүүгийн хар тамхи зөөвөрлөсөн хадгалсан гэм буруутай үйлдэл нь анхан
шатны шүүхээр нотлогдож, чанга дэглэмтэй хорих ангид 11 жилийн ял
эдлүүлэх шийдвэр гаргалаа.

Өнөөдрөөс түүнийг цагдан хорих анги руу ачих ба батлан даалтыг хүчингүй болгосон байна.
Түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар
сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар
бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх
үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.
Гэрэл зургийг: facebook:/Buka King
С.Отгон