Н.Энхбаяр: Оюутолгойн гэрээг өөрчлөхийг гишүүдээс шаардах ёстой

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Оюутолгойн гэрээг өөрчлөхийг гишүүдээс шаардах ёстой

Н.Энхбаяр: Оюутолгойн гэрээг өөрчлөхийг гишүүдээс шаардах ёстой

Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудлаар МАХН, МҮАН, МНН, МСДН хамтарч өнөөдөр /2018.06.22/ мэдэгдэл хийлээ. Энэ үеэр МАХН-ын дэд дарга С.Ганбаатар ‘Өнөөдөр Монголд маш олон хүн ажилгүй байна. Бид үүнээс ичиж байна. Тийм учраас одоо байгаа Оюутолгойн гэрээг сайжруулахын тулд гэрээг цуцлах хэрэгтэй. Монголын ард түмнийхээ мэдэлд Оюутолгойг авчиръя. Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг зөвхөн ард түмний мэдэлд байна. гэж заасан. Тиймээс Оюутолгойн гэрээг цуцлах санал асуулга явуулахаар уриалж байна. Бид үүнийг УИХ-аас шаардах болно. Бидний саналыг УИХ дэмжинэ гэдэгт итгэж байна. Дэмжихгүй бол УИХ тарахаас өөр зам байхгүй, бид шаардлагаа тавина. Цаашид ч тэмцэнэ” гэв.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Оюутолгойн гэрээний зардал санаатайгаар нэмэгдүүлж байна. Тухайлбал, 10 тэрбум ам.доллараар зардал нэмэгдүүлж байгаа. Энэ нь 200 мянган оюутан гадаадад сурах мөнгө. Тиймээс монголчууд минь Оюутолгойн гэрээг засах талаар ард нийтийн санал асуулга явуулах уриалгыг тойргоосоо сонгогдсон гишүүдээс шаардаасай гэж хүсч байна. Санал асуулга явуулбал Оюутолгойн гэрээг цуцлахыг 100 хувийн саналаар ард иргэд дэмжээч ээ” гэв.  Хоёрдугаарт УИХ-ын гишүүд ард түмнээ нэг бол ядуурлаас гаргах, эсвэл живүүлэх хариуцлагатай цаг мөчид тулж ирлээ. Та бүхэн монгол хүн гэдгээ бодож ард түмний санал асуулга явуулах шийдвэр гаргахыг уриалж байна” гэж мэдээллээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж