Хана нурах аюултайг гурван жилийн өмнөөс анхааруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Хана нурах аюултайг гурван жилийн өмнөөс анхааруулжээ

Хана нурах аюултайг гурван жилийн өмнөөс анхааруулжээ

Өнгөрсөн даваа гаригт /2018.06.18/ Японы Осака хотод газар хөдлөлт болж гурван хүн амь үрэгдсэн юм. Газар хөдлөлтийн улмаас Осакагын охидын бага сургуулийн барилгын ойролцоо орших өндөр  бетон хана нурж есөн настай охин даруулж амиа алдсан золгүй хэрэг гарчээ. Рина Мияаке охин өдөр бүр яг тэр замаар сургуульдаа явдаг аж. Тэгвэл Гамшгаас урьдчилан сэргийлэх төвийн зөвлөх Рёичи Ёшида энэ хана хэзээ мөдгүй нурах аюултай гэдгийг сургуулийн захиргаанд  гурван жилийн өмнөөс буюу 2015 анхааруулж бичиг хүргүүлж байжээ. Тус хана 3,5 метр өндөр 1981 онд баригдаж байсан аж.

Гэсэн ч сургуулийн захиргаа ханыг нурах аюултай талаар сургуулийн нэг ч хүүхдэд сануулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин сургуулийн захиргаанаас 2016 онд ханыг нурах аюултай эсэхийг шалгахад ямар нэгэн хана цуурсан шинж тэмдэг байгаагүй учир ханыг хэвээр үлдээсэн гэж тайлбарласан ба охины амь эрсэдсэнд гүнээ харамсч байгаагаа илэрхийлээ.

Ёшида ‘Барилгын мэргэжилтнүүдэд хандаж ханыг нураалгах хэрэгтэй байсан юм. Сургуулийн захиргаанд найдсан нь миний буруу’ гэжээ. Японы боловсролын сайд Ёшимаса Хаяаши ‘Анхааруулгыг  үл харгалзан аюулгүй ажиллагааны арга хэмжээ аваагүй тохиолдолд холбогдох албаныханд хатуу арга хэмжээ авна’ гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж