2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 265,456 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Хүрд’ (HRD+14.97%) болон ‘Э-Транс ложистикс’ (ETR+10.44%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Хай би ойл’ (BEU-12.31%) болон ‘Адуун чулуун’ (ADL-12.00%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 72 ширхэг үнэт цаас 7,200,000 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19542.96 нэгж болж 0.61 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,439,056,088,638 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ