Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Ах дүү хөлбөмбөгчид

Ах дүү хөлбөмбөгчид

Хөлбөмбөгийн XXI дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 32 улсын 736 тамирчид дотор ах дүү хөлбөмбөгчид бас бий. Энэ бол Оросын ах дүү Миранчук, Бельгийн ах дүү Азар болон Мароккогийн ах дүү Амрабат нар юм.

Оросын ихэр ах дүүс болон Антон болон Алексей Миранчукууд

Оросын ихэр ах дүү Антон болон Алексей нар дэлхийн аваргад шигшээ багтаа тоглож байна. Тэд 1995 оны 10 сард Оросын Краснадорын хязгаарын Славянск-на-Кубанид мэндэлсэн. Хоёулаа Оросын премьер лигийн Локомотив Москва клубт тоглодог ажээ. Алексей Миранчук 2015 оноос шигшээ багтаа тоглож байгаа бол Антон Миранчук 2017 оноос шигшээ багийнхаа төлөө тоглож байна.

Бельгийн ах дүү Азарууд

Бельгийн ах дүү Азарууд шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргад оролцож байна. Ах Эден Азар 1991 онд, дүү Торган Азар 1993 онд мэндэлсэн бөгөөд ах дүүс Ла-Лувьер хотод төрж өссөн. Ах Эден Азар өдгөө Английн Челси клубт тоглодог бол дүү Торган Азар Германы Боруссиа Мюнхенгладбах клубт тоглодог. Дүү Торган Азар нь 2013 оноос, ах Эден Азар 2008 оноос үндэснийхээ шигшээ багт тоглож байна.

Мароккогийн ах дүү Амрабатууд

Мароккогийн шигшээ багт ах дүү Амрабатууд тоглож байгаа. Ах дүүс хоёулаа Нидерландад мэндэлсэн бөгөөд ах Нордин Амрабат 1987 онд, дүү Софьян Амрабат 1996 онд төрсөн. Ах Н.Амрабат Английн Уотфорд клубт харъяалагдаж байгаа бол дүү С.Амрабат Нидерландын Фейеноорд клубт тоглодог.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж