Завгүй оросууд ДАШТ-ийг метронд үзэх боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Завгүй оросууд ДАШТ-ийг метронд үзэх боломжтой боллоо

Завгүй оросууд ДАШТ-ийг метронд үзэх боломжтой боллоо

Москва хот дэлхийн хамгийн завгүй хотуудын нэг. 13 сая хүн амтай энэ хот дэлхийн хамгийн их хүн амтай хотуудын зургадугаар байранд бичигддэг. Ажил ихтэй завгүй амьдралын хэв маягтай тус хотын иргэд эх оронд нь зохиогдож буй хөлбөмбөгийн тэмцээнийг үзэх нь ховор ч энэ асуудлыг хотын захиргаа шийдэж өгчээ. Хотын захиргаанаас Москвагийн метронд 1600 дэлгэцийг байрлуулсан бөгөөд интернет холболттой аж. Мовквагийн метрогоор үйлчлүүлж буй зорчигчид ажил ихтэй байдгаас болж хөлбөмбөг үзэх завгүй явдаг бөгөөд метронд явангаа хөлбөмбөгийн ДАШТ-нийг үзэх боломжтой байгаад ихэд сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Метрогоор зорчсон иргэн Валерий Аракелов ‘Оросын баг сая тоглож байлаа. Дотроо хашгираад, орилмоор л санагдаж байсан. Даана ч олон хүн  метронд байгаа болохоор болохгүй шүү дээ. Гэхдээ метронд сайхан уур амьсгал бий болдог шүү’ гэв.  

Бек Усманов ‘Би ихэнхдээ метрогоор гэр рүүгээ ирж, очдог. Метронд удаан явах тохиолдол их байдаг учраас хөлбөмбөгөө метронд явахдаа үзэх боломжтой болсон нь үнэхээр сайхан санагдаж байна. 

Метро хариуцсан орлогч дарга Роман Латыпов ‘Бид зорчигчдын урсгалыг хянадаг тул хөлбөмбөг эхэлснээс хойш дуусан дуустал үздэг зорчигчид ч олон байдаг. ДАШТ-нийг метронд үзэж болдог манайхаас өөр орон байхгүй байх шүү’ гэжээ.

1935 онд нээгдсэн өдгөө 83 жил болж буй Москвагийн метрогоор өдөрт хоёр сая гаруй хүн зорчдог байна. Тухайн үед метрог зөвлөлтийн улс төрийн товчооны гишүүн Л.М.Кагановичийн нэрэмжит болгож байжээ. Гэвч 1955 онд В.И.Лениний нэрэмжит болгон өөрчилсөн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж