Бельгид нисэх онгоцны байрыг эмсийн хүрээлэн болгоно

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Бельгид нисэх онгоцны байрыг эмсийн хүрээлэн болгоно

Бельгид нисэх онгоцны байрыг эмсийн хүрээлэн болгоно

Бельгийн Остенд хотын захиргаа эмсийн хүрээлэнгийн гудамжийг хаягдсан нисэх онгоцны байр руу нүүлгэхээр болжээ. Одоогийн байдлаар тухайн газрыг “Hangar d’Amour” гэж нэрлэж байгаа бөгөөд Антверп хотод 51 ортой эмсийн хүрээлэнгийн үйл ажиллагаа эрхэлдэг Вилла Тинто зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг компани хянах юм байна. Остенд хотын дарга Жохан Ванде Ланотте мэдэгдсэнээр “Бүсгүйчүүд эмсийн хүрээлэнтэй шууд гэрээ байгуулснаар зуучлагчдаас чөлөөлөгдөж, аюулгүй тав тухтай орчинд ажлаа хийх боломжтой. Ингэснээр эрүүгийн шинжтэй гэмт хэргүүд багасах болно.  Мөн эрүүл мэндийн үзлэгийн төв, мэдээлэл түгээх үйлчилгээ, цагдаагийн пост байгуулна” гэжээ.  Остендын улаан дэнлүүний гудамж Хазеграсийг нүүлгэхээс гадна бусад төрлийн олон үйлчилгээний газруудыг нээхээр төлөвлөжээ.

Бельгид биеэ үнэлэх, худалдах нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд 1995 оноос хойш үл хөдлөх, ашиглагдахгүй барилгуудыг эмсийн хүрээлэнгийн зориулалтаар хөлслөхийг зөвшөөрчээ. Бельги улсад 26 мянга орчим  эмэгтэй биеэ үнэлэх, худалдах, эмсийн хүрээлэнд харьяалагддаг гэсэн судалгаа байгаа ч 80 хувь нь хүний наймаа болон зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогчид болдог” гэдгийг холбогдох албаныхан онцолсон байдаг.

Эмсийн хүрээлэнг нисэх онгоцны буудал руу нүүлгэхтэй холбоотойгоор  “Oostende Oosterevor” нэртэй ашгийн бус байгууллага “Энэ бол галзуурал. Энэ газрыг эмсийн хүрээлэн болгох бус музей болгож, хотын өнгөрсөн үеийг дурсах ёстой” хэмээн шүүмжилсэн байна.

Г.Батмандах

Эх сурвалж: The guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж