“Алтай констракш ХХК-ийг таван сая төгрөгөөр торгожээ

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

“Алтай констракш ХХК-ийг таван сая төгрөгөөр торгожээ

“Алтай констракш ХХК-ийг таван сая төгрөгөөр торгожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /НМХГ/ Хөдөлмөр нийгмийн хамгаалал тусгай хяналтын хэлтэс болон  дэд бүтцийн хяналтын хэлтэс хамтран өнөөдөр /2018.06.23/ мэдээлэл хийлээ. НМХГ-аас 2018 оны эхний хагас жилд гарсан үйлдвэрлэлийн болон барилгын өргөгч техникүүд дээр гарсан ослын шалтгаан авсан арга хэмжээнийхээ  талаар  танилцуулсан юм.

2017 онд  нийтдээ үйлдвэрлэлийн 32 осол  бүртгэгджээ. Ослын улмаас 45 хүн гэмтсэн байна. Энэ оны байдлаар найман үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн бөгөөд  ослын зургаа нь барилга байгууламжтай холбоотой осол юм.  Тэр дундаа  өргөх зөөх мехнанизмтай холбоотой ослууд ихэнх нь байгаа аж. Энэ талаар НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга хэлэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас осол гарах шалтгаан болж байна” гэв.

Өргөх механизмын угсралтын болон ашиглалтын үеийн үйл ажиллагааг хангаагүй гарсан дээрх ослуудын зарим нь Эрүүгийн хэрэг  үүсгэж,   Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Тухайлбал, 2018 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр болох Нарны хорооллын урд байрлах таван давхар барилгын ажилд ашиглагдаж байсан ачааны өргүүр унаж хоёр хүн гэмтсэн. Энэ хэрэг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.

Сансрын хөлөг тоглоомны шилбэ хуучирсан, ан цав гарсан байсан 

Зургадугаар сарын 13-ний өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ий ашиглалтад оруулсан БНХАУ-д үйлдвэрлэсэн тоглоомонд зургаан хүүхэд, хоёр том хүн тоглож байгаад зогсох үед хос гар /сум/-ны нэг хугарч дээд талын хөлөгт байсан дөрвөн хүн бүхээгийн хамт доор байрласан хөлгийн бүхээгийн зүүн талыг дарж унасан байна. Тоглоомын гар /сум/-ны хугарсан хэсгийн металл хийц, холбоос шилбэ хуучин ан цав гарсан, ан цав нь 200 мм урттай байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэж шалгаж байгаа аж.

“Алтай констракшн, “Жинлүүр их” ХХК,“Өнөр хүч” ХХК-ийг тус бүрд нь таван сая төгрөгөөр торгосон 

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 410 дугаар байрны баруун талд байрлах “Алтай констракшн” ХХК-ийн захиалгатай “Саруул” хорооллын дөрөвдүгээр ээлжийн барилга дээр  ноцтой осол гарсан.Тодруулбал, 12 давхар бүхий  В7 блокын барилга угсралтын ажлыг хийх явцад цамхагт краны босоо секц хугарсны улмаас түүний дээд хэсэг болох сум, эсрэг ачаа, орой бүхээг угсралтын тавцан зэрэг эд ангиуд 42 м өндрөөс унасан юм.

Үүний улмаас кранист гэмтэж гурван авто машин кранд дарагдсан. Тэгвэл тус краны угсралт засвар үйлчилгээний ажлыг чанаргүй гүйцэтгэсэн “Жинлүүр их” ХХК, “Өнөр хүч” ХХК-ий тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх дүгнэлтийг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж тавдугаар сарын 8-ны өдөр “Жинлүүр их” ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцалж, “Өнөр хүч” ХХК-ий тусгай зөвшөөрлийг  түдгэлзүүлсэн байна. “Алтай констракш ХХК, “Жинлүүр их” ХХК,“Өнөр хүч” ХХК-ийг тус бүрд нь таван сая төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгэгддэг өргөх техникүүдэд лифт, экскаватор, кран, сагстай өргөгч, барилгын өргүүр, манипулятор кран зэрэг ордог байна. Энэ үеэр Нийслэлийн хэмжээнд нийтдээ ашиглагдаж байгаа лифтний шалгалтын явцад илэрсэн зөрчлийн талаар танилцуулсан юм.

Шалгалтаар илэрсэн зөрчил:

  • Өргөх механизм ашиглагч, эзэмшигч, засвар, үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд  нь техникийн  паспортад  хийгдэх  ашиглалт засварын талаарх хөтлөлтийг хийж хэвшээгүй,
  • Ашиглалтад орсон лифт, экскаваторын эзэмшигч ашиглагч нь  тэдгээрийн ашиглалт хариуцагч инженер техникийн ажилтныг томилдоггүй
  • Лифт ашиглагч эзэмшигч нь сэлбэг хэрэгслийн нөөцгүй
  • Машины өрөөнд лифтний ашиглалтад хамааралгүй тоног төхөөрөмж байрлуулах, эд бараа хураах зөрчлүүд  тус тус илэрчээ.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж