Сан Франциско амьтны хүрээлэнгийн дохионы хэлийг гарамгай эзэмшсэн Коко нэртэй горил өчигдөр нас баржээ. Коко Сан Франциско амьтны хүрээлэнд 1971 оны долдугаар сарын 4-нд төрсөн 46 настай. Доктор Францине Пенни Паттерсоноор дохионы хэл заалгасныхаа дараа алдартай болсон байна.
Кокогийн бусадтай харилцах чадвар олон хүмүүсийн сэтгэл зүрхийг нээж тэрбээр олон баримтат кинонд тоглож, “National Geographic” сэтгүүлийн нүүрэнд хоёр ч удаа гарч байжээ. Кокогийн зураг 1978 оны аравдугаар сард толинд туссан кокогоор “National Geographic” сэтгүүлийн нүүрийг чимж байсан бол хожим 1985 онд өөрийн тэжээвэр муурынхаа хамт мөн сэтгүүлийн нүүр хуудсыг чимж байжээ.
1974 онд, Доктор Паттерсон болон Роналд Кохн нар Станфордод “Горилла” нэртэй сан байгуулсан ажээ. “Кокогийн хичээл зүтгэл бидэнд амьтдын сэтгэл хөдлөлийн хэмжээ хязгаарыг зааж сургасан. Түүнийг хүндэтгэж, бид амьтдын төлөө хийх үйлс, тэднийг таньж мэдэхээр хичээх болно” гэж Горилла сангийн хамт олон дурсчээ.
Г.Батмандах