Өмнөд солонгосчууд дүрвэгчдийг хөөж гаргахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Өмнөд солонгосчууд дүрвэгчдийг хөөж гаргахыг шаарджээ

Өмнөд солонгосчууд дүрвэгчдийг хөөж гаргахыг шаарджээ

Өмнөд Солонгост орогнох хүсэлтэй дүрвэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь засгийн газрын санааг зовоож байгаа аж. Чежү мужид ирсэн олон тооны дүрвэгчид орогнох байр, хоол хүнсээр хангахыг хүсдэг. Чежү мужийн засаг захиргаа эдгээр хүмүүст орон байр, хоол хүнс, ажлын байраар хангаж визгүйгээр тус бүс нутагт тодорхой хугацаанд үлдэх зөвшөөрөл олгож байгаа юм. 250,000 солонгос иргэд дүрвэгчдийг эх орон руу нь буцаахыг хүссэн өргөдөлд гарын үсгээ зурж, мужийн засаг захиргаанд хүргүүлжээ. Өмнөд солонгос улс дүрвэгсдийг хүлээж авсаар байвал одоогийн Европын улсууд шиг болно гэсэн байр суурьтай иргэд олон байгаа аж.

Чежү мужийн цагаачлалын алба энэ жил маш их ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд он гарснаас хойш 940 гадаад иргэнд хууль ёсны цагаачлалын виз олгосон нь өнгөрсөн жилээс гурав дахин их үзүүлэлт юм.  Дүрвэгчдийн ихэнх нь иргэний дайнаар улс орон нь сүйрсэн Йеменчүүд байх ба Хятад эсвэл Өмнөд Солонгосын өмнөд хэсгийн арлыг чиглэн ирдэг аж. Учир нь Чежү мужийн цагаачлалын алба визгүйгээр хэдэн сар үлдэхийг зөвшөөрдөг байна. Цаашлаад цагаачлалын виз авснаар албан ёсоор ажиллаж амьдрах боломжтой болдог байна. Нутгийн иргэд цагаач иргэд олноор ирж байгаа учраас иргэдийн аюулгүй байдлыг бодолцож цагаачлах зөвшөөрлийг танахыг мужийн засаг захиргаанаас хүсч байгаа юм. Өмнөд Солонгост цагаач иргэдтэй холбоотой гэмт хэрэг олон гардаг ба хоёр жилийн өмнө Кенийн дүрвэгч эр Гуанжу дахь хоолны газарт солонгос ажилчныг савхаар амийг нь хөнөөж байсан хэрэг олныг цочроож байсан юм.

Өмнөд Солонгосын Улаан загалмайн нийгэмлэг, христийн сүмийн гишүүд, хүний эрхийн байгууллагууд эдгээр дүрвэгсдийн аюулгүй байдалд анхаарч, орон байр, хоол хүнс эмнэлгийн тусламж үйлчилгээг идэвхтэй үзүүлж байгаа аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж