МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна

МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойг эргэлтэд оруулах төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэж байгаа юм байна.

Засгийн газраас өчигдөр УИХ-д Тавантолгойг эргэлтэд оруулах төслийг өргөн барьсан юм. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлэх, хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, ордыг түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөөд байгаа гэдгээ салбарын сайд нь тодотгосон юм.

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагт товлогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын нөхөн сонгуулийн тов зарлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Гэвч бүлэг хуралдаж байгаа учраас хуралдааны дараа чуулганы хуралдааныг эхлүүлэх бололтой.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч Тавантолгойн болон завсарлага авсан УИХ-ын дэгийн тухай хуулиар байр сууриа нэгтгэжээ.  

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж