Испани улсын тагнуулын албаны хүндэт ахмад, тагнуулч Луис Хернандез “Орчин үед хүнд итгэх итгэл, бусдыг гарцгүй болгох арга нарийсч, тагнуулчдад үл итгэх болсноор “Сөрөг тагнуул” гэх ойлголт бий болсон. Тагнуулын салбарт дахин нэг салаа зам үүссэн” хэмээн өөрийн бичсэн “Зууны шилдэг 50 тагнуулын хэрэг” номдоо дурдсан байдаг. Өнөө үед олон улсад “тагнуулч” гэдэг нэр томъёо тэр болгон чихэнд дуулдаад байдаггүй хаалттай сэдэв боловч АНУ болон Хойд Солонгосын хувьд ихээр яригдах болсон.
Олон улсад тагнуулчдын тухай хууль, тангарага, эрх үүрэг өөр өөр байдаг. ОХУ-д тагнуулчид гэхэд гадаадад илчлэгдсэн тохиолдолд тухайн улсын хуулийн дагуу шийтгүүлэхгүй, харин ч сөргүүлээд ашигтай санал тавьдаг байх жишээтэй. Мэдээж хоёр улсын дипломат харилцаа, Элчин сайдын яам зэргийг харилцаа ямар байгаагаас зөвшилцөлд хүрэх тохиолдолд хааяа ажиглагддаг ч цөөн аж. Тэр ч бүү хэл АНУ-ын хувьд тэдний тагнуулчид бусад оронд илчлэгдсэн тохиолдолд тухайн улсын хувьд ашигтай санал тавьж, тагнуулчаа эх орон руу нь татах нэг төрлийн солилцоо хийж байх жишээтэй. Энэ нь мэдээж тус улсын төлөө гэсэн тагнуулч хүний эрхийг хамгаалж, дараа дараагийн үйл ажиллагаанд улсаас олгож байгаа итгэл хүлээлгэж байгаагийн илрэл гэж ойлгож болно. Харин бохир тагнуулчид аливаа хэргийн “Томоохон өгөөш” болдог талаар мэргэжилтнүүд онцолдог. Энэ нь хувийн ашиг сонирхолдоо автсан, эх орноосоо урвасан тохиолдолд “цаазаар авах ял” сонсох талаар анх тагнуулын анхан шатны сургалтад заасан байх жишээтэй. Нэг үгээр хэлбэл өөрийн ухамсарт оюун ухаандаа үүргээ ойлгож, бусдын шунахай сэдэлд автахгүй байх талаар юм.
Скандинавын орнуудын хувьд төдийлөн тагнуулын асуудлыг хөндөөд байдаггүй. Харин их гүрнүүдийн хувьд хоорондоо салбар салбарт хэд хэдэн тагнуул илгээдэг талаар АНУ-ын “Washingtonpost” сонины “SpecialOrderFromGod” нийтлэлд дурьдсан байдаг. Уг нийтлэлд тагнуулч хүний хийж болохгүй 10 зүйлийн нэгт “Бууж өгөхгүй байх нь чиний үлдсэн амьдарлын баталгаа болж өгдөг” гэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн тагнуулчдын ур чадварын жагсаалтыг улс орноор нь “Newyorktimes” сонины дөрөвдүгээр сарын нэгэн дугаарт гаргасан байдаг. Эхний байранд ОХУ багтдаг бол хоёр дугаар байранд Хойд Солонгосын тагнуулчид ордог нь хачирхалтай.
Тагнуулч хүнд тавигдах ёстой хэд хэдэн шаардлага байдаг. Ямар нэг онц гойд соривгүй, дундаас дээш өндөртэй, бие цогцын хувьд эрүүл чийрэг, эх оронч болон сэтгэлийн хөдөлгөөн багатай байх. Мэдээж энэ бүх шаардлагууд улс болгонд өөр өөр байдаг ч эрх чөлөөний асуудал дээр эсрэг тэсрэг шаардлага тавьдаг улс орнууд байх жишээтэй. Колумб улсын тагнуулын тухай хуульд “Хэрэв албан үүргээ гүйцэтгэж яваад илрэх тохиолдолд улсын зүгээс бүрэн хамгаалтанд авч, боломжит бүх арга хэмжээг авах болно” гэсэн байдаг. Харин Словени улсын тагнуулын тухай хуульд “Тагнуулч хүний хувийн ур чадварыг улсаас хангасан, олгосон тохиолдолд олон улсад илчлэгдсэн бол томоохон хэмжээний торгуульд унаж, хувиасаа төлөх үүрэгтэй” гэх утга агуулагддаг.
Гадны тагнуулыг илрүүлсэн тохиолдолд тухайн орны хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх, холбогдох улсын харъяалагдах албан тушаалтанд хүлээлгэн өгөх, хорих эрхтэй хэд хэдэн орнууд байдаг.
Мэдээж тагнуулч гэдэг нь илчлэгдсэн тохиолдолд өөрийн орны гэр бүлийг улсын зүгээс хамгаалалтанд авах тохиолдолууд олон байдаг бололтой. “Тагнуулч хүнд хийж чадахгүй зүйл гэж үгүй байх ёстой” талаар зарим улсад 5-7 жилийн сургалт явагддаг нь нууц биш. Олон улсын шүүхээр тагнуулын хэргээр шүүгдээд байх улс орон төдийлөн гараад байдаггүй бөгөөд одоогийн байдлаар 1949 оноос хойш олон улсад долоон удаагийн хэрэг л бүртгэгдсэн байдаг аж. Тагнуулын асуудлыг ихэвчлэн хоёр улсын дунд чимээгүйхэн шийдчихдэг бага зэргийн туршлага хөгжиж буй орнуудын хувьд ажиглагддаг талаар Итали улсын тагнуулын албаны экс тэргүүн Санчето Муратти өгүүлсэн байдаг.
"Улс төрийн тойм" сонин