Меланиа Трамп: Надад үнэхээр хамаагүй, харин чамд?

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Меланиа Трамп: Надад үнэхээр хамаагүй, харин чамд?

Меланиа Трамп: Надад үнэхээр хамаагүй, харин чамд?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Америк, Мексикийн хил дээр хоригдож буй цагаач иргэдийн хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарласан хоргодох байр луу очиж нөхцөл байдалтай танилцахаар явсан юм. Үг, үйлдэл нь зөрнө гэдэг шиг түүний хувцасны сонголт нэг л тохиромжгүй байсныг хүмүүс хэдийнээ ажиглаад амжжээ. Тэргүүн хатагтай онгоцондоо суухаар ирэхдээ олив ногоон өнгийн хүрэм өмссөн байсан ба хүрэмний ар тал нь ‘Надад үнэхээр хамаагүй, харин чамд?’ гэсэн бичигтэй байжээ. Техаст буухдаа хатагтай хүрмээ тайлсан байжээ.

Zara брендийн хүрэм 39 долларын үнэтэй аж.

Тэргүүн хатагтай Меланиа Трамп Саудын Арабт айлчлах үеэрээ өмссөн өргөн бүстэй хослол, Францад айлчлах үеэрээ өмссөн тод өнгийн даашинз гэх мэт түүний хувцасны сонголт дипломат ёсонд зохимжгүй байдаг нь ихээхэн шүүмжлэлд өртдөг. Энэ удаад тэрээр эцэг эхээсээ тусгаарлагдсан хүүхдүүдтэй уулзах байтал ийм бичигтэй хүрэм өмссөн нь олон хүний дургүйцлийг хүргээд байна. Трампын хэвлэлийн төлөөлөгч үүний хариуд ‘Энэ чинь л зүгээр л хүрэм. Бид АНУ, Мексикийн хил дээр очиж салан тусгаарлагдсан хүүхдүүдтэй уулзаж нөхцөл байдалтай танилцаж гарц шийдэл хайх гэсэн чухал уулзалт зохиож байхад хүмүүсийн хүрэм яриад байгаа нь тохиромжгүй’ гэжээ.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж