Энэтхэгийн Дотоод хэргийн сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Дотоод хэргийн сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Энэтхэгийн Дотоод хэргийн сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Чингис хаан Олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх 2018 оны 6 дугаар сарын 21-24-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзана.

Дотоод хэргийн сайд Ражнат Сингх нь Энэтхэг Улсын Зам тээврийн сайд, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан ба 2014 оноос Энэтхэгийн Парламентын доод танхимын гишүүн, Дотоод хэргийн сайдын албыг хашиж байна.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж