IQ оноо унаж байгаа нь 20-р зууны оюун ухааны тэсрэлтийг өөрчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

IQ оноо унаж байгаа нь 20-р зууны оюун ухааны тэсрэлтийг өөрчилж байна

IQ оноо унаж байгаа нь 20-р зууны оюун ухааны тэсрэлтийг өөрчилж байна

20-р зууны туршид хүний оюун ухааныг тодорхойлох хэмжүүр болсон IQ оноонууд нь идэвхтэй өсч байгаа гэх Жамес Флинний судалгааг  Норвегийн Рагнар Фришч төвийн хамгийн сүүлд хийсэн судалгааны үр дүн “үгүйсгэж” байна. Норвегийн Рагнар Фришч төвийн эдийн засгийн судалгаанаас үзэхэд нийтдээ 730 мянга гаруй IQ сорилуудад судалгаа хийхэд, 1970 оны дунд үе хүртэл Флинн Эффект өсөлттэй гарсан бол 1970 оны дунд үеэс мэдэгдэхүйц хэмжээгээр буурчээ. “Энэ бол Флинн Эффект үгүйсгэгдэж байгаа талаар хамгийн итгэл төрүүлэм судалгаа. Хэрэв тэдний судалгаа үнэн бол, үр дүн нь үнэхээр гайхалтай бас санаа зовниулж байна гэж судалгаанд хамрагдаагүй Эдинбург их сургуулийн сэтгэл зүйч Стуарт Ритчие онцолжээ.

“Киви” оюун ухаан судалгааны байгууллагын судлаач Жамес Флинн нь 20-р зууны туршид арван жил тутамд IQ оноо гурван нэгжээр нэмэгдэж байгааг судалж, тогтоосон байдаг.

IQ оноо буурсан шалтгааныг судлаачид хоёр янзаар тайлбарлажээ. Тухайлбал, IQ оноо буурах нэг шалтгаан нь амьдралын хэв маягт нөлөөлсөн байж болзошгүй гэж үзжээ. Ялангуяа  хүүхдүүд өсч буй орчин, сурган хүмүүжүүлж буй арга барил, чөлөөт цагаа хэрхэн зөв зүйтэй өнгөрүүлж байгаа, ном уншдаг эсэх зэргээс шалтгаалсан гэж дүгнэсэн байна. Өөр нэгэн боломжит хувилбар нь IQ оноо нь одоо цагийн хүмүүсийн оюун ухааныг хэмжиж чадахгүй,  аливаа зүйлийн учир шалтгааныг хайдаггүй, түүнд суралцах сургалтын арга барил одоо үеийн хүүхэд, залуучуудын амьдралын хэв маягт дутагдаж байгаа болов уу хэмээн таамаглажээ.

Норвегийн Рагнар Фришч төвийн судалгаанд 730 мянга гаруй  IQ сорилын мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тодруулбал, 1970-2009 оны хооронд буюу 30 жилийн хугацаанд Норвеги улсын албадан цэргийн албанд хамрагдсан  1962-1991 оны хооронд төрсөн 18, 19 настай залуучуудаас цуглуулжээ.  Тус судалгааны үр дүнгээс харахад,  1975 оноос хойш төрсөн хүмүүсийн Флинн Эффект тус оноос өмнөх төрсөн хүмүүсээс долоон нэгжээр буурсан үзүүлэлттэй гарчээ.  Харин энэ уналтыг Флинн Эффектийг үндэслэгч Жамес Флинн “Энэ бидний анхны уналт биш, 10 жилийн өмнө Английн өсвөр насныхны IQ сорилын оноотой төстэй уналт, энэхүү судалгааны үр дүнд Английн өсвөр үеийнхний дунд хачин зүйл байсан” гэж тухайн үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн Жамес Флинн  “Бид хүүхдүүдийн танин мэдэх орчныг өсвөр насанд хүрэхээс нь өмнө хангалттай баяжуулж өгдөг боловч өсвөр насанд хүрсэн хойно танин мэдэх орчныг нь хөгжүүлэлгүй орхигдуулдаг.  Гэхдээ хүрээлж буй орчноос шалтгаалах судалгаа таамаглал төдий учраас  Норвегийн судалгааны хамтаар дахин бататгах ёстой” гэжээ.

Шинэ судалгаанаас, судлаачид IQ онооны уналт нь Гэр бүлийн хүрээнд болж байгааг анзаарч, ах дүү нарын хооронд эффект мэдээлж байгаа шиг үйлчлэхгүй хэдий ч гений хомсдолтой, сул талтай хүмүүс нийгмийн давхарга болгонд бий.

Харин Норвегийн судлаач Оле Рожебэрг IQ судалгааг үгүйсгэдэг нэгэн бөгөөд тэрбээр кристал ухааны ачаар бид өдөр тутамдаа сурч, мэддэг, шингэн оюун ухааны ачаар бид логикоор асуудалд ханддаг. Тиймээс IQ сорилтууд бидэнд тийм ч хэрэгтэй зүйл биш. Асуудал бидэнд биш IQ сорилуудад байна гэж ”The Times”-д ингэж тайлбарласан ч анхаарал татаад байгаа юм.

Г.БАТМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж