Хорват хэсгээсээ шалгарч Аргентин хүнд байдалд орлоо

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Хорват хэсгээсээ шалгарч Аргентин хүнд байдалд орлоо

Хорват хэсгээсээ шалгарч Аргентин хүнд байдалд орлоо

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдрийн мэдээллийг хүргэе. Өнгөрсөн шөнө D хэсгийн нэг тоглолт боллоо.


Аргентин – Хорват 0:3

  • Гоол: Ребич, Лука Модрич, Иван Ракитич

Өчигдөр “D” хэсгийн Аргентин, Хорватын тоглолт Нижний Новгород хотын Нижний Новгород цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Өмнөх тоглолтод Нигерийг хожиж, эхний гурван оноогоо авсан Хорват хожил авбал хэсгээсээ шалгарах эрхээ авах байсан. Тэгвэл Исландтай тэнцсэн Аргентин заавал хожих даалгавартай талбайд гарлаа. Учир нь Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, дэлхийн аваргын мөнгөн медальт алдарт Лионель Андрес Месси тэргүүтэй аргентинчуудад хожлын гурван оноо хэрэгтэй байсан юм. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй.

Тоглолтын эхний 45 минутад гоол оролгүй өндөрлөлөө. Хоёрдугаар үед хорватчуудын давамгайлал өрнөж, Ребич эхний гоолыг оруулж тэргүүлж эхлэв. Удалгүй Лука Модрич 80 дахь минутад хоёрдахь гоолыг хийсэн бол шүүгчийн мэдлийн 91 дэх минутад Иван Ракитич дахин гоол орууллаа. Хорватчууд хэсгээ зургаан оноогоор тэргүүлж шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авсан бол аргентинчүүдэд маш хүнд нөхцөл байдал ирлээ.

1978, 1986 оны дэлхийн аварга Аргентины шигшээ баг хамгийн сүүлд 2014 оны Бразилд болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн. Дөрвөн жилийн өмнө ганц ч хожигдол, тэнцээгүйгээр хагас шигшээд хүрсэн бөгөөд Нидерландын шигшээ багтай тэнцэж, пенальтаар ялалт байгуулж шигшээ тоглолтод шалгарч байсан. Гэвч шигшээ тоглолтод Германы багт хожигдон мөнгөн медаль хүртэж байжээ. Тэгвэл тэд энэ удаа хэсгээсээ шалгарах эсэх нь бүрхэг боллоо.

D хэсэг

  • Хорват – 6 оноо (2 хожил)
  • Исланд – 1 оноо (1 тэнцээ)
  • Аргентин – 1 оноо (1 тэнцээ)
  • Нигер – 0 оноо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж