Франц хожсоноор Перу гэртээ харихаар боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Франц хожсоноор Перу гэртээ харихаар боллоо

Франц хожсоноор Перу гэртээ харихаар боллоо

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдрийн мэдээллийг хүргэе.


Франц-Перу 1:0

“С” хэсгийн Франц, Перугийн тоглолт Екатеринбург хотын төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолтын цорын ганц гоолыг Францын залуу тоглогч Мбаппе хийж, багаа ялалтад хөтөллөө. Франц С хэсгийг зургаан оноотойгоор тэргүүлж эхлэв.

Хэсгийн эхний тоглолтод Австралийг 2:1-ээр хожсон францчууд Перуг хожвол хэсгээ тэргүүлэх бүрэн боломжтой байсан. Харин Перу заавал хожиж байж цааш өрсөлдөх боломжоо хадгалах байсан юм. Өмнө нь хоёр баг ганцхан удаа буюу 1982 онд нөхөрсөг тоглолт хийхэд Перугийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж байжээ. Тэгвэл өнөөдрийн тоглолтод Францын шигшээ баг 36 жилийн өмнөх ялагдлын хариугаа авах, цаашлаад дэлхийн аваргын хасагдах шатанд өрсөлдөх эрхээ олж авахын төлөө тоглосон. Тоглолт францчуудын ялалтаар өндөрлөж, тэд зургаан оноотой болж, хэсгээ тэргүүлж цааш хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болж байна.

Харин Перугийн шигшээ баг хоёр дараалан хожигдсоноор нэр төрийн сүүлийн тоглолтоо Австралитай хийх юм.

‘С’ ХЭСЭГ

  1. Франц – 6 оноо (2 хожил)
  2. Дани – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  3. Австрали – 1 оноо (1 тэнцээ)
  4. Перу – 0 оноо (хэсгээсэ шалгарах боломжгүй болсон)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж