Тамирчдын өдөр спорт заал үнэ төлбөргүй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Тамирчдын өдөр спорт заал үнэ төлбөргүй үйлчилнэ

Тамирчдын өдөр спорт заал үнэ төлбөргүй үйлчилнэ

Олон улсын олимпийн өдөр жил бүрийн зургадугаар сарын 23-ны өдөр тохиодог. Энэ өдөр Монголын тамирчдын өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон билээ.

Монгол Улс олимпийн наадмаас медаль авсны 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хороо хамтран тамирчдын өдрийг маргааш Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр олимп, паралимп, дэлхийн медальтай үе үеийн шилдэг тамирчдад хүндэтгэл үзүүлэх аж. Мөн Д.Сүхбаатарын хөшөөнд үе үеийн тамирчдын төлөөлөл цэцэг өргөх юм байна. Тамирчдын баярын өдрийн арга хэмжээ маргааш Спортын төв ордон болон төв талбайд 09:00-15:00 цагийн хооронд болох аж. Түүнчлэн Монголын тамирчдын өдөрт зориулж зарим дүүргийн спорт хорооны заалыг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж