Дани, Австралийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Дани, Австралийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Дани, Австралийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдрийн мэдээллийг хүргэе. Өнөөдөр нийт гурван тоглолт болно.


Дани-Австрали 1:1

  • Гоол: К.Эриксен 7′, М.Единак 38′

“С” хэсгийн Дани, Австралийн тоглолт Самара хотын “Самара Арена” цэнгэлдэхэд болж, энэ цагт өндөрлөлөө.  Тоглолт 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, багууд нэг нэг оноо авлаа.

Данийн К.Эриксен тоглолт эхлээд долоон минутад эхний гоолыг оруулж, тоглолтыг даничууд тэргүүлж эхэлсэн. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Австралийн М.Единак 38 дахь минутад тэнцээний гоолыг оруулснаар эхний үе өндөрлөсөн. Хоёр баг сүүлийн 45 минутад олон довтолгоог гаргасан ч амжилттай болж чадсангүй. Энэ тоглолтын талбайн шүүгчээр Испанийн Лахоз ажилласан бөгөөд тэрбээр VAR видео хянагчийг ашигласан. 

Данийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтод Перуг 1-0-оор хожсон. Өнөөдрийн тоглолтод Австралийн шигшээ багийг хожиж чадвал хасагдах шатанд өрсөлдөх эрхээ бараг л авах байсан юм. Гэвч даничууд энэ тоглолтоос нэг оноо авснаар дөрвөн оноогоор хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Харин эхний тоглолтод Францад хожигдсон Австралийн шигшээ баг заавал хожих даалгавартай талбайд гарсан ч тэнцээ хийснээр анхны оноогоо авлаа. Австралийн хувьд байдал хүнд орлоо.

Энэ хэсгийн дараагийн тоглолт болох Франц – Перугийн тоглолт Улаанбаатарын цагаар 23:00-с болох гэж байна.

‘С’ ХЭСЭГ

  1. Дани – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  2. Франц – 3 оноо (1 хожил)
  3. Австрали – 1 оноо (1 тэнцээ)
  4. Перу – 0 оноо
  • Франц – Австрали (2:1)
  • Перу – Дани (0:1)
  • Дани – Австрали (1:1)
  • Франц – Перу

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж