Япон руу минжийг нууцаар гаргах оролдлого ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Япон руу минжийг нууцаар гаргах оролдлого ихэсчээ

Япон руу минжийг нууцаар гаргах оролдлого ихэсчээ

Япон улсын иргэдийн дунд минжийг тэжээвэр амьтан болгох гэсэн сонирхол нэмэгдсэнээр сүүн тэжээлт амьтдыг нууцаар зардаг хууль бус наймаа ихэсчээ.

Зэрлэг амьтдын хууль бус наймааг хянах “Traffic” төрийн бус байгууллагын  Япон улс дахь салбарыг хариуцсан захирал, Томоми Китадегийн мэдээллээр хууль бус худалдаанд минж хамгийн ихээр өртөж байгаа аж. Тэрбээр  “Traffic” нь Зүүн өмнөд Азийн орнуудаас 2017 онд 45 минж хууль бусаар худалдагдах гэж байсныг таслан зогсоосноос 32 минж нь Япон улсад зарагдахаар төлөвлөгдөж байсан.  Минжийг тэжээвэр амьтнаа болгох гэсэн Япон иргэдийн хүсэл сонирхол хууль бус худалдааг өөгшүүлж байна”  хэмээн ярьжээ.

“Traffic “ нь 2015-2017 оны хооронд Тайланд, Индонези, Вьетнам, Малайз зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудаас минж хууль бусаар удаа дараа гаргах гэсэн оролдлогуудыг бүртгэж авсан байна. Энэ хугацаанд Тайландын онгоцны буудлаас 32 минжийг Япон руу гаргахыг оролдсон юм байна.  Минж нь дорнын жижиг-савруут нэртэй юм. Дорнын жижиг-савруут минж нь олон улсын байгаль, эрдэс баялгийг хамгаалах холбооноос “Улаан номд” орсон амьтдын нэг юм.

Эх сурвалж: http://www.asahi.com/ajw/articles/AJ201806210030.html

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж