Нийслэлийн 79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн 79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Ерөнхий боловсролын сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөр унаж, хүүхэд дарагдан нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 18-ний өдөр гарсан. Энэ хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд болсон юм.

Хэрэг гарсны маргааш буюу зургадугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар ажлын хэсэг гаргаж, ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр Нийслэлийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Иймээс ажлын хэсгийн энэхүү дүгнэлтийг үндэслэн  нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг өнөөдөр 2018.06.21/ үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж