Тоглолтын өмнө: Дани-Австрали, Франц-Перу

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Дани-Австрали, Франц-Перу

Тоглолтын өмнө: Дани-Австрали, Франц-Перу

Дани-Австрали

С хэсгийн 2-р тойргийн тоглолт Дани – Австралийн тоглолтоор эхэлнэ. Тоглолт Самара хотын “Самара Арена” цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар 20.00 цагаас явагдах хуваарьтай байна. Хоёр баг өмнө нь ердөө 3 удаа таарч тоглоход Данийн шигшээ баг 2 удаа хожиж байсан бол Австралийн шигшээ баг 1 хожиж байжээ.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Дани: К.Шмейхель, Й.Ларсен, А.Кристенсен, С.Кьер, Х.Дальсгор, Л.Шёне, Т.Дилейни, К.Эриксен, П.Систо, Н.Йоргенсен, Ю.Поульсен
  • Австрали: М.Райан, А.Бехич, М.Милиган, Т.Сейнсбери, Ж.Рисдон, А.Муй, Т.Рогич, М.Единак, Р.Круз, Т.Юрич, М.Леки

Данийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтондоо Перуг 1-0 харьцаатай хожсон. Өнөөдрийн тоглолтонд Австралийн шигшээ багийг хожиж чадвал хасагдах шатанд өрсөлдөх эрхээ бараг л авна. Перугийн эсрэг хийсэн тоглолтонд А.Кристенсен болон В.Квист нар бага зэрэг бэртлийн улмаас тэмцээнийг дундаас нь сэлгээнд суусан. Австралийн эсрэг хийх тоглолтонд А.Кристенсен талбайд гарах бол В.Квист тоглолтыг өнжиж байна. Тэгвэл Австралийн шигшээ багаас Т.Кэхилл дахиад сэлгээнд үлдсэн бөгөөд Австралийн фанатууд түүнийг талбайд гарахыг хүсэж байгаа ажээ.

Австралийн шигшээ баг Европын багуудтай 9 удаа тоглохдоо 7 удаа л хожиж байсан гэсэн муу үзүүлэлттэй. Гэхдээ Австралийн шигшээ баг Францын шигшээ багийг эсрэг маш сайн тоглосон бөгөөд Данийн шигшээ багт амархан өрсөлдөгч байхгүй нь тодорхой юм.


Франц-Перу

 Уралын нурууны зүүн бэлд Азийн газар нутагт орших Екатеринбург хотын төв цэнгэлдэх хүрээлэнд Францын шигшээ баг Перугийн шигшээ багтай хэсгийн 2-р тойргийн тоглолтоо өнөө орой 23.00 цагт хийнэ. Энэ тоглолт хоёр багийн 2 дахь удаагаа тааран тоглож буй тоглолт болох юм. Өмнө нь хоёр баг ганцхан удаа буюу 1982 онд нөхөрсөг тоглолт хийхэд Перугийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж байжээ. Тэгвэл өнөөдрийн тоглолтонд Францын шигшээ баг 36 жилийн өмнөх ялагдлын хариугаа авах, цаашлаад дэлхийн аваргын хасагдах шатанд өрсөлдөх эрхээ олж авахын тулд тоглох бол Перугийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргын эхний хожлоо авах зорилгтой талбайд гарна.

Таамаглаж буй бүрэлдэхүүн:

  • Франц: У.Льорис, Б.Павард, Р.Варане, С.Умтити, Л.Эрнандес, П.Погба, Н.Канте, Б.Матюиди, А.Гризманн, О.Жиру, К.Мбаппе
  • Перу: П.Гальесе, Л.Адвинкула, К.Рамос, А.Родригес, М.Трауко, П.Акино, Й.Йотун, А.Каррильо, Э.Флорес, Ж.Фарфан, П.Гуэррейро

Францын шигшээг баг эхний тоглолтондоо 82 дахь минутанд хожлын гоолоор ялалт байгуулж чадсан. Гэхдээ Австралийн эсрэг маш хангалтгүй тоглосон. Иймээс Перугийн эсрэг Францын дасгалжуулагч О.Дембелег суулгаж, О.Жируг гаргахаар болсон байна. Харин тэдний өрсөлдөгч Перугийн шигшээ багаас багийн ахлагч П.Гуэррейро гараанд гарна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж