“Аэрофлот” хоёр номинацаар шилдэгт шалгарав

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

“Аэрофлот” хоёр номинацаар шилдэгт шалгарав

“Аэрофлот” хоёр номинацаар шилдэгт шалгарав

АНУ-ын APEX (Airline Passenger Experience Association) ассоциаци Оросын агаарын тээвэрлэгч “Аэрофлот” компанийг хоёр номинацаар Европын шилдэг компаниар шалгарууллаа хэмээн “Аэрофлот” компанийн хэвлэлийн алба мэдээллээ.

“Европын глобал компани”, Европын суудал нь тавлаг компани” гэсэн хоёр ангиллаар “Аэрофлот” тэргүүлсэн байна. Тэргүүлсэн компаниудад шагнал гардуулах ёслол зургадугаар сарын 19-нд АНУ-ын Лос-Анжелес хотод болсон байна. Оросын агаарын тээврийн голлох компани болох “Аэрофлот” нь өнгөрсөн 2017 онд зорчигчийн урсгалаа 13,3 хувиар нэмэгдүүлж, 32,8 сая хүргэсэн байна. Энэ онд дахин 11-12 хувиар нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж