“Даашинз түүх өгүүлнэ” үзэсгэлэн Нижный Новгород хотноо нээгдэв

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

“Даашинз түүх өгүүлнэ” үзэсгэлэн Нижный Новгород хотноо нээгдэв

“Даашинз түүх өгүүлнэ” үзэсгэлэн Нижный Новгород хотноо нээгдэв

Оросын алдартай бүсгүйчүүдийн өмсч байсан даашинзуудыг дэлгэсэн “Даашинз түүх өгүүлнэ” нэртэй үзэсгэлэн Нижный Новгород хотноо нээгдлээ. Оросын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний Алтан титмийн эзэн супермодел Наталья Водянова, “Мисс Вселенная” Оксана Федорова, “Красе России” тэмцээний тэргүүн шагналт Анна Татаринцева, дизайнер Алена Ахмадуллина зэрэг олонд алдартай бүсгүйчүүдийн даашинз энд тавигджээ.

Үзэсгэлэнг бараг 100 жил оёдлын “Маяк” үйлдвэр байсан газар нээсэн байна. Энэхүү барилгыг анх Рукавишниковын удмынхны банк байхаар барьж байсан түүхтэй. Иргэний дайны үед энд Улаан армийн цэргүүдийн шинелийг оёж байсан бол, 1927 оноос даашинз, хүрэм зэрэг энгийн хувцас очдог болжээ. Хэдэн жилийн өмнөөс оёдлын үйлдвэр хаагдсан юм.

“Нийтдээ олонд алдартай 35 эмэгтэйн амьдралынх нь дурсгалтай, түүхтэй мөчүүдийг сануулсан даашинзуудыг сонгосон. Даашинз болгон тэр хүний амьдралыг өгүүлж байгаа. Том утгаараа манай улсын түүх юм” хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагч Екатерина Чудакова хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж