Цэцийн экс гишүүн Д.Сугарыг шалгах уу?

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Цэцийн экс гишүүн Д.Сугарыг шалгах уу?

Цэцийн экс гишүүн Д.Сугарыг шалгах уу?

Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын бүрэн эрх дуусгавар болсон тул “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаа болгон Стандарт банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн хэргийн үнэн мөнийг  олох боломж нэг алхмаар урагшиллаа гэсэн хүлээлт олон нийтэд бий.

Гэвч Цэцийн экс гишүүн Д.Сугарын саяхан хэвлэлийнхэнд өгсөн тайлбараас үзвэл Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынхан түүнээс дээрх хэрэгтэй холбогдуулж, өнөөг хүртэл нэг ч удаа тайлбар мэдүүлэг аваагүй байгаа аж.

Өмнө нь дээрх хэрэгтэй холбогдуулж АТГ нь “Жаст”-ын Ш.Батхүүгээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг саатуулан шалгасан.

Энэ үед тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Сугар л хэргийн зангилааг тайлах гол хүн гэж яригдаж байсан ч Цэцийн гишүүн тул хуулийнхны хувьд тайлбар авах эрхгүй байсан.  Харин одоо Цэцийнх нь бүрэн эрх дуусгавар болсноор шалгах эрх нээгдсэн ч өнөөг хүртэл тайлбар аваагүй нь хүний өөрийн намгүй хардлага төрүүлж буй гэх.

Муу нэрт Ш.Батхүү ганцаараа хэргийг үүрээд өнгөрөх вий гэдэг яриа ч гарч амжжээ.

Хэдэн жилийн өмнө МИАТ компанийн удирдлагууд дайны эрсдлийн мөнгө нэрээр мөнгө угаасан гэх хэрэгт холбогдож, шалгагдахад Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарын нэр холбогдсон.  Гэвч тэрбээр энэ хэрэгт холбогдолгүй болж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж, дархлагдсан юм.

Харин одоо “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн хэрэгт  холбогдолгүй гэдгээ нотлуулахын тулд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шиг өөрийгөө шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандвал тус газрынхныг дуудахыг хүлээж суухгүй, мөн энэ хэргийг мухарлахад дэм болж мэдэх нь ээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж