Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр дугуйгаар аялжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр дугуйгаар аялжээ

Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр дугуйгаар аялжээ

Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) ОХУ-д болж байна. Тус тэмцээнийг үзэхээр олон аялагчид хойд хөршийг зорьсоор байгаа юм.

Энэтхэгийн Керала мужид оршин суух Клифин Францис хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхийн тулд дугуйгаар аялжээ. Багш мэргэжилтэй Клифин Францисын аялал гурван сарын өмнө эхэлсэн байна.

Тэрбээр “Надад Орос руу аялах унааны хөлс, мөн очсон хойноо буудалд байрлахад төлөх сар гаруйн мөнгө байхгүй. Тэгээд би өөрөөсөө асуусан. Мэдээж байж болох хамгийн хямд өртөгтэй аяллын боломж бол унадаг дугуй байсан” гэжээ.

Клифин Францис нь хөлбөмбөгийн ДАШТ эхлэхээс дөрвөн сарын өмнө буюу хоёрдугаар сарын 23-нд аяллаа эхлүүлсэн байна.

Энэтхэгээс Дубай руу агаарын хөлгөөр зорчиж, дараа нь усан онгоцоор Иран улс руу хүрсэн ч Оросын нийслэлд хүрэхэд 4200 км газар дутуу байлаа. 

Пакистанаар дамжин аялах бодолтой байсан ч Энэтхэгтэй тааруухан харилцаатай тул уг санаагаа орхисон гэнэ.

Клифин Францис “Төлөвлөгөөнд орсон зарим нэг өөрчлөлт надаас үнэтэй зардал гаргахад хүргэсэн. Би өөрийнхөө дугуйг Дубай руу авч явах боломжгүй тул тэндээс 700 ам.доллараар худалдаж авсан. Холын аялал хийхэд тохирох дугуй биш байсан. Гэвч байгаа мөнгө маань энэ хэмжээний дугуй авахад л хүрэлцсэн” гэж ярьсан байна.

Өөрт тулгарсан энэ бэрхшээлээ Клифин Францис Иран улсын боомт Бандар Аббасаар гарсан даруйд мартсан гэжээ. “Энэ бол хорвоо дээрх хамгийн үзэсгэлэнтэй улс. Хүмүүс нь эелдэг, найрсаг байсан. Би Иранд 45 өдрийг өнгөрөөсөн ч хоёрхон өдөр л зочид буудалд хоносон. Ираны тухай миний ойлголт бүрэн өөрчлөгдсөн. Би хүмүүсийг олон нийтийн үзэл суртал болон гео-политикын асуудлаар нь битгий дүгнээсэй гэж хүсэж байна.” хэмээн ярьжээ.

Энэ аяллын эцэст түүнийг хөлбөмбөгийн ДАШТ болон өөрийн шүтэн биширдэг Аргентины тоглогч Лионел Мессиг харах боломж хүлээж байгаа юм байна.

Тэрбээр “Би дугуй унах хобби болон хөлбөмбөгийн төлөөх хүслээ нэгтгэсэн аялагч” гэж Францис BBC-д ярьжээ.

Энд онцлоход, Клифин Францисийн шүтэн биширдэг Аргентиний шилдэг тоглогч Лионел Мессиг тун тааруу амжилтыг үзүүлж байгаа юм.

 

 

 

 

Г.Батмандах

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-india

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж