Ш.Алтантуяагийн хэргийг Малайз дахин шалгана

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн хэргийг Малайз дахин шалгана

Ш.Алтантуяагийн хэргийг Малайз дахин шалгана

Малайзад амиа алдсан Монголын иргэн Алтантуяагийн аав С.Шаарийбуу охиныхоо хэргийг дахин шалгуулах хүсэлт тавин Малайзад очсон юм. Малайзын Ерөнхий сайд Махатир Мухамад түүнийг хүлээн авч уулзан хэргийг дахин нээн шалгах боломжтой гэжээ.

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа нь Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан энэ хэргийг эцэг С.Шаарийбуу нь ил тод нээлттэй байдлаар дахин шалгахыг Малайзын Засгийн газраас шаардсан юм.

Дээрх уулзалтын дараа С.Шаарийбуу сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ‘Малайзын Ерөнхий сайдтай эцгийн хувиар уулзаж ярилцсан. Хууль иргэддээ үйлчилдэг байх ёстой. Хүмүүний амьдрал бол хамгийн нандин зүйл’ гэжээ.

Харин С.Шаарийбуугийн өмгөөлөгч Рамкарпал Синг ‘Мөрдөн байцаалт хэзээ явагдах нь тодорхойгүй байгаа. Гэхдээ удахгүй эхэлнэ гэж найдаж байна’ гэв.  

Тэд Малайзын Ерөнхий сайдтай уулзахаас өмнө Данг Ванги цагдаагийн газарт хэргийг дахин нээж өгч, Муса Сафриг гэрчээр дуудах хүсэлтийг тавьжээ. Муса нь Малайзын Ерєнхий сайд Нажиб Разакийн туслахаар ажиллаж байсан юм. Мөн хэрэг гардаг өдөр Ш.Алтантуяагийн цогцсыг олсон гэх хоёр цагдаагаас дахин мэдүүлэг авахыг шаарджээ. С.Шаарийбуу Мусам, Азилах, Сирул нарыг энэ хэргийн хамсаатнууд хэмээн дахин шалгахыг хүсэж байгаа юм.

Малайзын шүүхээс Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн цагдаагийн ахлах мөрдөгч Азилах Хадри, Сирул Азхар Умар нарт дүүжлэн хороох ял оноосон. Хэрэгтнүүд давж заалдахаар Австралийн холбооны шүүхэд хандан одоогийн байдлаар Сиднэйн цагаачдын төвд байгаа аж.

Алуурчид 2006 оны аравдугаар сарын 19-20-нд шилжих шөнө Алтантуяагийн амь насыг бүрэлгэж, хэргээ далдлахын тулд цогцсыг нь ойд аваачин дэлбэлсэн болох нь баримтаар нотлогдсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж