Захиргааны ерөнхий хуулийг баталбал өмч хувьчлалаар маргах эрхгүй болно гэв

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Захиргааны ерөнхий хуулийг баталбал өмч хувьчлалаар маргах эрхгүй болно гэв

Захиргааны ерөнхий хуулийг баталбал өмч хувьчлалаар маргах эрхгүй болно гэв

Захиргааны ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан Ардчилсан намын бодлогын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Тус бодлогын хорооны гишүүн Б.Ган-Очир “Эрх мэдэлтнүүд хуулийн өөрчлөлтөөр хулгай хийх гэж байна. УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталбал ойрын хугацаанд иргэдийн амьдралд гурван том хохирол бууж ирнэ.

Нэгдүгээрт, 2016 оны сонгуулийн үеэр 60 тэрбумын хэрэг гэх бодитой бичлэг цацагдаад төрийн албыг тэр чигээр нь худалдаж авах үйл ажиллагаа явагдсан. 60 тэрбумын маргаан дагуулаад байгаа асуудал, төрийн албан хаагчдыг хоморголон халсан 10000 орчим хүний маргаантай асуудал байгаа. 37 тэрбумыг Засгийн газар төлөх ёстой. Энэ асуудлууд шийдэгдэхгүй болж, иргэд гомдол гаргах эрхгүй болно. Хоёрт, 2012-2016 оны үед Засгийн газар нэлээд олон концессийн гэрээ хийсэн. Засгийн газар гадаад өрийг нэмж, бонд босгож чадахгүй ч шинээр концесс байгуулах, хуучин концессийг халах замаар гадаад өрийг зөвхөн үүний дор хийх боломжтой.

Гуравт, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал өмч хувьчлалыг Засгийн газар бялуу хуваах зарчмаар хийх болно. Хамгийн эхний бялуу нь МИАТ болно. Иргэд өмч хувьчлалтай холбоотой маргаан гаргах эрхгүй болно’ гэлээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж