Баянголын ЗДТГ-ын байранд хулгай оржээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Баянголын ЗДТГ-ын байранд хулгай оржээ

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 116 тоот өрөөнд энэ сарын 23-24-нд шилжих шөнө хулгайч орж, “Dell“ персональ иж бүрэн компьютер, “Dell“ зөөврийн компьютер алдагджээ. Тус өрөөнд Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо  хариуцсан мэргэжилтэн суудаг байсан аж. Хулгайч нэвтрэхдээ уг өрөөний цонхны хаалт төмрийг хөшиж орон дээрх эд зүйлсийг хулгайлсан болохыг цагдаагийн алба хаагчид тогтоосон байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг хуучнаар “Ард” кино театрын автобусны буудал дээр өчигдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн Д автобус хүлээж зогсож байгаад  халааснаасаа Нокиа 6080 гар утсаа алджээ. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн, эрхэлсэн ажилгүй 25 настай С хулгайлсаныг Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж саатуулсан байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж