13 орны боксчид “Улаанбаатар цом”-д өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

13 орны боксчид “Улаанбаатар цом”-д өрсөлдөж байна

13 орны боксчид “Улаанбаатар цом”-д өрсөлдөж байна

‘Улаанбаатар цом-2018’ Олон улсын боксын тэмцээн өчигдөр ‘Аса цирк’-д эхэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. 

Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монгол боксчин “Сөүл-1988” олимпийн наадмаас анх удаа Н.Энхбат хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой, Монголын боксчин Э.Бадар-Ууган анх удаа 2008 оны Бээжингийн олимпийн аварга болсон, П.Сэрдамба олимпийн анхны мөнгөн медаль хүртсэний түүхт 10 жилийн ой тус тус тохиож байгаа юм.

Эдгээр түүхт ойн хүрээнд зохион байгуулж байгаа А зэрэглэлийн “Улаанбаатар цом” олон улсын тэмцээнд БНАСАУ, Тайланд, Ирак, Иран, ОХУ, Энэтхэг БНСУ, Шри-Ланк, Киргиз, БНХАУ /Өвөрмонгол зэрэг гурван баг/, Казахстан, Тайвань, Монгол зэрэг 13 орны 120 боксчид хурд хүч, ур чадвараа сорьж байна.

Энэхүү А зэрэглэлийн олон улсын тэмцээний Ерөнхий шүүгчийг Олон улсын боксын холбоо /AIBA/-ноос томилсон бөгөөд шүүгчдийн тал нь гадаадын шүүгчид юм. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай боксчид жин тус бүрт дөрвөн боксчин өрсөлдөж байна. 

Тэмцээн энэ сарын 24-д өндөрлөх бөгөөд үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж