“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт зохион байгуулагдлаа

“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран 2018 оны 6 дугаар сарын 11-22 өдрүүдэд “Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сэдэвт 2 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд  дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн  эх барих, эмэгтэйчүүдийн нийт 24 их эмч хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа. Энэхүү сургалтын үр дүнд жирэмсэн эх, ургийн хэт авиан оношилгооны ур чадвар дээшлэн, эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирна.

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэл, эрсдлийн үнэлгээ, төлөвлөлт” сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн  хүсэлтээр  магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 оны 06 дугаар дугаар сарын 20- ны өдөр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэл, эрдслийн үнэлгээ, төлөвлөлт” сэдэвт сургалт зохион байгуулсан.

Сургалтанд эмч , эмнэлгийн ажилтан   11 хүн оролцсон.Тусламж, үйлчилгээний эрсдлээ ажилтан бүр үнэлж, сурах мэдлэг олгосон  ач холбогдолтой сургалт боллооМөн тус төвийн эмч эмнэлгийн ажилтнуудтай хамтран  тарианы өрөө,  гал тогооны хэсгийн эрсдлийг үнэлж , мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Эх сурвалж: НЭМГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж