Алжир интернетийн урсгалаа түр хаана

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Алжир интернетийн урсгалаа түр хаана

Алжир интернетийн урсгалаа түр хаана

Алжир улс, үүрэн болон шугамын хэрэглээний интернет үйлчилгээгээ түр хаахаар болж байна.

Ахлах анги төгсөгчдөөс шалгалт авах болсонтой холбогдуулж, сурагчдыг интернет ашиглан булхай хийлгэхгүйн тулд дээрх арга хэмжээг авахаар болсон аж. Интернетийг зургадугаар сарын 20-25 өдрүүдэд хаана.

2016 онд шалгалтын асуулт болон хариултууд онлайн орчинд тарж, шалгалтын тест задарч байжээ. Иймээс дээрх алдааг дахин гаргуулахгүйн тулд интернетийг түр хугацаагаар хаахаар болсон ч интернет үйлчилгээ үзүүлэгч компаниуд хойрго хандаж буй юм байна.

Алжирын Боловсролын сайд Ноуриа Бенгхабрит “Шалгалтын хугацаанд Facebook рүү хандах эрхийг улс даяар түр хаана” хэмээн Алжирын “Аннахарт” сонин мэдээлжээ.

“Энэ таагүй шийдвэр боловч мэдээлэл тарахыг зүгээр хараад сууж болохгүй” гэж тэрбээр өгүүлсэн байна.

Мөн улсын шалгалт авах 2000 газрын нэвтрэх хаалганд төмөр мэдрэгч суулгаж, утасны сүлжээг унагах, бүх электрон хэрэгслийг шалгалт өгөх сурагч болон сургуулийн багш нараас хураан авах ажээ.

Ахлах ангийн сурагчдаас авах шалгалтын хариу долдугаар сарын 22-нд гарах бөгөөд энэ жил 700000 гаруй сурагч шалгалт өгөх юм.

Г.БАТМАНДАХ

Эх сурвалж: www.bbc.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж