Д.Нэмэхбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Д.Нэмэхбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Д.Нэмэхбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн асан Д.Нэмэхбаярыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлжээ.  АТГ-аас энэ сарын 18-нд гэрт нь нэгжлэг хийхэд 18 сая төгрөг бэлнээр гарчээ. Энэхүү 18 саяыг төгрөгийг  хахуулийн мөнгө гэдгийг Д.Нэмэхбаяр өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Мөн түүнтэй хамт ажилладаг байсан ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг шалгаж байгаа юм байна. Тэднийг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцож, ялсан зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авч, бусдад давуу байдал олгон, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Тэд бусдаас 200 мянган төгрөгөөс хоёр сая  хүртэлх төгрөгийн хахууль авдаг байсан байж болзошгүй гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө цахим хуудсаар Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд бие засаж буй эрэгтэйн зураг цацагдсан нь  Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн асан Д.Нэмэхбаяр байсан юм. Түүнийг дээрх ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж