Цэргийн дүйцүүлэхийн албан хаагчдад Хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Цэргийн дүйцүүлэхийн албан хаагчдад Хүндэтгэл үзүүлэв

Цэргийн дүйцүүлэхийн албан хаагчдад Хүндэтгэл үзүүлэв

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 30 дугаар зүйлийн 30.9 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүйцүүлэх албаны бэлтгэл болон тусгай үүргийн шатны хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан сургалтуудад  цаг хугацаанд нь бүрэн хамруулж, цэргийн хэргийн мэдлэг, дадлага олгож, оногдуулсан томилгоот үүрэг, батлан хамгаалах үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын цаг үеийн ажлуудад идэвх санаачилгатай үүргээ биелүүлсэн цэргийн дүйцүүлэхийн албан хаагчдыг бэлтгэлээр халах арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн дарга О.Нямбат болон 2018 онд шинээр элссэн, халагдаж байгаа цэргийн дүйцүүлэхийн албан хаагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Цэргийн албаа амжилттай хаасан цэргийн дүйцүүлэхийн албан хаагчдад Засаг даргын “Дурсамж” хадгалуулж, дурсгалын зүйл гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний дараагаар Цэргийн штабаас ар гэрийн төлөөлөлтэй уулзалт хийж, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах үеийн ар гэр, дүйцүүлэхийн албан хаагчдаас анхаарах асуудлаар арга зүйн зөвлөгөө өгч, ойрын үеийн сургалт, зохион байгуулах ажлын талаар чиглэл өглөө.

Эх сурвалж: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж