ОХУ хасагдах шатны эхний эрхийг авав

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ОХУ хасагдах шатны эхний эрхийг авав

ОХУ хасагдах шатны эхний эрхийг авав

Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн хамгийн том баяр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д болж байна. Энэ сарын 14-ний өдөр нээлтээ хийсэн 21 дэх удаагийн ДАШТ-д шилдэг 32 баг өрсөлдөж байгаа билээ. Багууд эхний тоглолтоо хийсэн бөгөөд хоёрдахь тоглолтууд эхлээд байна. Өчигдөр С, D хэсгийн тоглолтууд боллоо. Гэхдээ зарим багууд хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авч эхэлсэн бол зарим нь гэртээ харих тийзээ захиалж эхэллээ.


Ингээд хэсэг бүрийн дүнг танилцуулья:

“А” ХЭСЭГ

Одоогоор ‘А’ хэсгээс хоёр дахь тоглолтоо хийсэн ОХУ, Уругвайн шигшээ баг шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа. Хөлбөмбөгийн ДАШТ-ийг эхлэхээс өмнө ОХУ-ын шигшээ багийг хамгийн муу багаар нэрлэж байсан юм. Учир нь урьдчилсан нөхөрсөг тоглолтод хойд хөршийн баг тааруухан амжилтыг үзүүлээд байсан. Тэгвэл хойд хөршийн хөлбөмбөгчид Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд зургадугаар сарын 14-ий өдөр болсон нээлтийн тоглолтод Саудын Арабыг 5:0-оор хожиж, шуугиан тариад авсан. Удалгүй хэсгийн хоёр дахь тоглолтоо Египетийн шигшээ багтай хийж, мөн 3:0-оор хожсон. ОХУ-ын баг шөвгийн 16-д өрсөлдөх эхний багаар тодорсон. Мөн хэсэгтээ хоёр тоглолт хийхдээ найман гоол оруулж, түүхэн амжилт үзүүлээд байна. 

‘А’ хэсгээс ОХУ, Уругвай шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авсан бол Египет, Саудын Араб хэсгийн сүүлийн тоглолтоо хийгээд нутаг буцна.

ДҮН:

  1. ОХУ – 6 оноо (хоёр хожил)
  2. Уругвай – 6 оноо (хоёр хожил)
  3. Египет – 0 оноо
  4. Саудын Араб – 0 оноо
  • ОХУ– Саудын Араб (5-0)
  • Египет – Уругвай (0-1)
  • ОХУ – Египет (3:0)
  • Уругвай – Саудын Араб (1:0)

 


“В” ХЭСЭГ

Энэ хэсэгт Испани, Португал, Иран, Марокко улсын баг багтсан. Хэсгийн эхний тоглолтод Португал Испаний тоглолт 3:3-аар тэнцсэн бол Иран Марокког хожоод байсан. Хоёр дахь тоглолт өнгөрөгч лхагва гаригт болоход Португал, Испани өрсөлдөгчөө хожиж, гурван оноогоо авсан юм. Одоогоор испаничууд нэг шар хуудас дутуу гэдгээр Португалын дээр бичигдлээ.

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо хоёр тоглолтод дөрвөн гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна. Багаа хожилд хөтөлж байгаа Роналдог цааш тоглох эсэхийг сүүлийн тоглолт харуулна. Учир нь эхний тоглолтод Марокког хожсон Иран гурван оноотой Португалын ард бичигдэж байгаа юм. Тиймээс Португал, Ираны тоглолт сонирхолтой өрнөх нь дамжиггүй. 

  1. Испани – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  2. Португал – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  3. Иран – 3 оноо (1 хожил, 1 хожигдол)
  4. Марокко – 0 оноо
  • Марокко – Иран (0-1)
  • Португал –Испани (3:3)
  • Португал – Марокко (1:0)
  • Иран – Испани (0:1)

Хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 25-ны өдөр болно.


С ХЭСЭГ:

Энэ хэсэгт Франц, Дани, Австрали, Перу улсын багууд багтсан. Хэсгийн хоёр дахь тоглолт өнгөрсөн шөнө болсон цаашд өрсөлдөх багуудын нэрс эхнээсээ тодорлоо. Эхний тоглолтод Франц, Дани өрсөлдөгчөө хожиж, гурван оноогоо авсан. Тэгвэл Франц өчигдөр хоёрдахь тоглолтоо Перутэй хийж, дахин гурван оноо авснаар хасагдах шатанд өрсөлдөх эхний эрхийг хэсгээсээ авч чадлаа.

ДҮН:

  1. Франц – 6 оноо (2 хожил)
  2. Дани – 4 оноо  (1 хожил, 1 тэнцээ)
  3. Австрали – 1 оноо (1 тэнцээ)
  4. Перу – 0 оноо
  • Франц – Австрали (2:1)
  • Перу – Дани (0:1)
  • Дани – Австрали (1:1)
  • Франц  – Перу (1:0)

С хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 26-ны өдөр Москва, Сочи хотуудад болно.


D ХЭСЭГ: 

Энэ хэсэгт Аргентин, Хорват, Исланд, Нигерийн багууд багтсан. Зарим баг урьдчилсан шатанд маш хүнд тоглолтуудыг хийж Орост ирсэн билээ. Тодруулбал, “Бяцхан шидтэн” Лионель Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс маш хүнд байдлын дундаас дэлхийн аваргыг зорих эрхээ авсан юм.

Аргентин хэсгийн эхний тоглолтоо Исландтай хийж, 1:1-ээр тэнцсэнээр эхний оноогоо авсан. Тэгвэл Хорват Нигерийг хожиж, гурван оноотой болсноор хэсгээ тэргүүлж байна. Энэ хэсгийн хоёр дахь тоглолт өнгөрсөн шөнө Аргентин, Хорватын тоглолтоор эхэллээ. Энэ тоглолтын үр дүн Хорватын талд гарч тэд ээлжит гурван оноогоо авснаар хэсгээсээ шалгарах боломжтой боллоо. Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, дэлхийн аваргын мөнгөн медальт алдарт Лионель Андрес Месси тэргүүтэй аргентинчуудад хожлын гурван оноо хэрэгтэй байсан юм. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. 1978, 1986 оны дэлхийн аварга Аргентины шигшээ баг хамгийн сүүлд 2014 оны Бразилд болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн. Харамсалтай нь аргентинчууд энэ удаа хэсгээсээ шалгарах эсэх нь улам хүнд боллоо.

. Тэгвэл өнөөдөр Нигери Исландын тоглолт болох хуваарьтай байна.

  1. Хорват – 6 оноо (2 хожил)
  2. Аргентин – 1 оноо (1 тэнцээ)
  3. Исланд – 1 оноо (1 тэнцээ)
  4. Нигер – 0 оноо
  • Аргентин – Исланд (1:1)
  • Хорват – Нигер (2:0)
  • Аргентин – Хорват (0:3)
  • Нигери – Исланд

Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 26-д болох хуваарьтай.

E ХЭСЭГ:

Энэ хэсэгт Бразил, Серб, Швейцарь, Коста-Рикагийн багууд багтсан. Энэ багийн онцлох баг бол Бразил. Дэлхийн аварга цолыг хамгийн олон удаа буюу таван удаа хүртээд байгаа Бразилын шигшээ баг Өмнөд Америкийн бүсээ тэргүүлж Орост ирэх эрхээ авсан. Өнөөгийн Бразилын шигшээ баг хурдтай, авъяаслаг тоглогчдоос бүрдсэн ч хэсгийн эхний тоглолтод Швейцарьтай 1:1-ээр тэнцсэн.

Энэ хэсгийн сонирхол татаж байгаа баг бол Серб улсын хөлбөмбөгийн шигшээ баг юм. Тэд 2010 онд анх удаагаа дэлхийн аваргад оролцож байсан. Өмнө нь 2006 онд Серби-Монтенегро, 2002 оноос өмнө Югославын шигшээ багийн нэг хэсэг болон оролцож байсан билээ. Тусгаар тогтносон Сербийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтод Коста-Рикаг хожиж, маш чухал гурван оноог авсан.

  1. Серб – 3 оноо (1 хожил)
  2. Бразил – 1 оноо (1 тэнцээ)
  3. Швейцарь – 1 оноо (1 тэнцээ)
  4. Коста-Рика – 0 оноо
  • Коста-Рика – Серб – (0:1)
  • Бразил – Швейцарь (1:1)

Энэ хэсгийн хоёр дахь тоглолт өнөө шөнө болно. Харин хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 27-д Москва хотод болох хуваарьтай  байна.

F ХЭСЭГ:

Энэ хэсэгт Герман, Швед, Мексик, БНСУ-ын багууд багтсан.

Аварга хамгаалахаар ирсэн Германы шигшээ баг Европын бүсэд С хэсгийг 10 тоглолтод 10 хожилтойгоор илт тасархай тэргүүлж дэлхийн аваргад оролцох эрхээ авсан. Германы шигшээ баг урьдчилсан шатны тоглолтод ганц ч оноо алдаагүй бөгөөд боломжит 30 онооноос бүгдийг нь авсан юм. Гэхдээ энэ удаагийн ДАШТ-д тэд эхний тоглолтод Мексикт ялагдсан нь том шуугиан болоод байна. Мөн Швед БНСУ-ыг хожиж, хэсгээ тэргүүлж эхэлсэн.

  1. Швед – 3 оноо (1 хожил)
  2. Мексик – 3 оноо (1 хожил)
  3. Герман – 0 оноо
  4. БНСУ – 0 оноо
  • Герман – Мексик (0:1)
  • Швед – БНСУ (1:0)

Энэ хэсгийн хоёр дахь тоглолт маргааш болно. Хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 27-д болох хуваарьтай байна.

G ХЭСЭГ:

Энэ хэсэг Англи, Белги, Тунис, Панама улсын багууд багтсан. Магадгүй монголчуудын хувьд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй баг бол Английн шигшээ баг. Үеийн үед л азгүй гэгдэж байдаг Английн шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Хойд Африкийн төлөөлөл “Карфатын бүргэдүүд” буюу Тунисын шигшээ багтай хийж, гурван оноогоо авч чадсан. Гэхдээ “Улаан чөтгөрүүд” хэмээх Бельгийн шигшээ баг Панамтай анх удаа тоглоходоо хөлбөмбөгийн хичээл заан 3:0-р хожин хэсгээ тэргүүлж эхэлсэн.

  1. Белги – 3 оноо (1 хожил)
  2. Англи – 3 оноо (1 хожил)
  3. Тунис – 0 оноо
  4. Панама – 0 оноо
  • Белги  – Панам: (3:0)
  • Тунис – Англи (1:2)

Энэ хэсгийн хоёр дахь тоглолт маргааш Белги, Тунисийн тоглолтоор эхлэх бол нөгөөдөр Англи, Панамын багуудын тоглолт болно. Харин хэсгийн сүүлийн тоглолтууд зургадугаар сарын 28-д болох хуваарьтай байна.

H ХЭСЭГ:

Энэ хэсэгт Япон, Сенегал, Польш, Колумб багтсан. Сүүлийн хэсэг болоод ч тэрүү хэсгийн эхний тоглолтоо өнгөрөгч мягмар гаригт хийсэн Н хэсгийнхэн сонирхолтой өрнөж байна. Азийн тивийн төлөөлөл Япон улсын шигшээ баг харьцангуй хүнд багуудтай багтсан. Тэднийг энэ хэсгээс гарахад маш хүнд гэдэг таамаглалыг дэвшүүлээд байгаа. Тэгвэл Японы баг эхний тоглолтод Колумбийг 2:1-ээр хожиж, шуугиан тарьсан. Хоёр баг дөрвөн жилийн өмнө Бразилд болсон ДАШТ-ий С хэсэгт багтаж байсан. Тухайн үед Колумбын шигшээ баг Азийн “хөх самурайнууд”-ыг 4-1 харьцаатай буулган авсан байдаг. Тэгвэл энэ удаагийн нээлтийн тоглолтод япончууд хариугаа авч хэсгээ тэргүүлж эхэллээ. Мөн Японы шигшээ баг Өмнөд Африкийн хожсон Азийн анхны баг болоод байна.

Польш, Сенегалын багууд Европын ТОП клубуудэд хүчин зүтгэдэг олон тоглогчидтой. Хэсгийн эхний тоглолтод таарахад Сенегал 2:1-ээр хожсон юм. Энэ хэсгийг Япон тэргүүлж, Сенегал удаалж байна.

  1. Япон – 3 оноо (1 хожил)
  2. Польш – 3 оноо (1 хожил)
  3. Польш – 0 оноо
  4. Колумб – 0 оноо
  • Колумб – Япон (1:2)
  • Польш  – Сенегал (1:2)

H хэсгийн хоёр дахь тоглолт зургадугаар ирэх ням гаригт болох бол сүүлийн тоглолтууд зургадугаар сарын 28-ны өдөр болох хуваарьтай. Энэ хэсгээс аль ч баг гарах боломжтой болсон нөхцлийг эхний тоглолтууд харуулсан. Монголчууд олноор дэмжиж байгаа Ази тивийн төлөөлөл Японы шигшээ баг шөвгийн 16-д үлдэх боломжтой болж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж