Б.Амарсайхан найман улсын уран бүтээлчидтэй хамтран кино бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Б.Амарсайхан найман улсын уран бүтээлчидтэй хамтран кино бүтээж байна

Б.Амарсайхан найман улсын уран бүтээлчидтэй хамтран кино бүтээж байна

Олон улсын уран бүтээлчдийн хамтарсан “The Mongolian Connection” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлчид оролцсон тус киноны гол дүрд “IFI” продакшны ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тогложээ. Мөн киноны гол дүрд монгол талаас Т.Бархүү, “Хадаг”, “Хөөрхөн шулам” зэрэг киноны гол дүр, Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн төгсөгч, “Амьдралоги” уран сайхны киноны гол дүр Б.Янжиндулам нар тоглох юм байна.

Кино зураг авалт дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд Монголд 80 хувь, АНУ-д 15 хувийн зургийг аваад байгаа аж.  

“The Mongolian connection” уран сайхны кинонд АНУ болон Монголын цагдаа нар хамтран гэмт хэрэг илрүүлж байгаа талаар өгүүлэх тулаант, адал явдалт кино юм. Кино энэ оны аравдугаар сарын 5-нд Монголд болон Казахстанд зэрэг нээлтээ хийх аж. Цаашлаад олон улсын А зэрэглэлийн фестивалуудад оролцож, АНУ болон Ази, Европын зах зээлд гарах  ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж