Газар хөдлөлт айдас, түгшүүр дагуулсан хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлт айдас, түгшүүр дагуулсан хэвээр байна

Газар хөдлөлт айдас, түгшүүр дагуулсан хэвээр байна

Японы Осака хотод зургадугаар сарын 18-нд 07:58 цагийн орчимд 5,5 баллын газар хөдлөлт болж, их хохирол амссан.

20 настай их сургуулийн сурагч газар хөдлөлт болсны дараах доргилт бүрт айж байна гэж ярьжээ.

Осака хотын Эм зүйн их сургуулийн оюутан эгчтэйгээ болон сурагчидтай Нанпеда бага сургуулийн байранд хорогдож байна.

Газар хөдлөлтийн үеэр ахуйн хэрэглээний усны хоолой, газын шугамууд эвдэрсэн юм. Эдгээрийг засварлаад байгаа ч газар хөдлөлтөөс үүдэлтэй асуудлууд Осака мужийн умард зүгийн бүсэд байсаар байна. Тухайлбал,  зарим чиглэлийн галт тэрэгнүүд тээвэр хийж эхэлсэн ч иргэд хэдийд ч гэнэт зогсож магадгүй гэж болгоомжлон үйлчлүүлэхээс татгалзаж, алхахыг илүүд үзэж байна.

Мөн Анкойжи бага сургуульд ундны ус тусламжаар очиход тэр хавьд амьдарч буй иргэд болон хорогдож байгаа хүмүүс урт дараалал үүсгэжээ.

74 настай Күмико Ёошида саяхан тайвширсан мэт санаа алдаж, ундны уснаас ууж байхдаа “Одоо л би эмээ ууж чадах нь…” гэж хэлэв.  Нөөцөлсөн ус нь дууссан бололтой.

72 настай бас нэгэн оршин суугч, усгүйгээр биеэ угааж чадахгүй, хоол хийж чадахгүй хэмээн санаа зовнисон байдалтай өгүүлж байх нь тэр.

Эрүүл мэнд ажил хөдөлмөрийн яамны мэдээллээр газар хөдлөлт мужийн умард хэсгийн усны хоолойг гэмтээж 194000 гаруй иргэдийг ундны усгүй болгосон байна.

Осака мужид ажиллаж байгаа гамшгийн-эсрэг байгууллагын албан тушаалтнууд эрчим хүч,  бохирын хоолой,  газ, шугам холбоог засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан тухай мэдээлсэн боловч 112000 өрх газ ашиглах боломжгүй байгаа ажээ.

Газар хөдлөлт 5 хүний аминд хүрч, 370 гаруй хүнийг бэртээж гэмтээсэн юм. Сургууль руугаа явж байсан 9 настай охины дээрээс 3,5 метрийн өндрөөс унасан хана 40 метрийн урттай байсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн.

Амиа алдсан Рина Мияаке охин Жүей бага сургуулийн 4-р ангийн сурагч байжээ. Эл хэрэг явдалтай холбогдуулж, Японы холбогдох албан тушаалтнууд эмгэнэл илэрхийлж, бага, дунд сургуулиудын барилгын чанарыг илүү сайжруулж, ойр орчмынх нь байгууламжуудыг шинэчлэхээр арга хэмжээ авч байна.

Мөн Дэд бүтцийн яам өөрсдийн мэргэжилтнүүдийг гамшиг болсон бүс рүү явуулж, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Гал болон гамшгийн удирдлагын агентлагийн мэдээгээр  газар хөдлөлтийн улмаас зургадугаар сарын 19-ны 06:30 цагт дөрвөн хүн амь үрэгдэж 376 хүн гэмтэж бэртсэн болохыг мэдээлжээ. Дараа нь 65 настай эрэгтэй гэртээ нас барсан байхыг олсон аж.

Бэртсэн хүмүүсийн тухайд Осака мужид 328, Хёого мужид 29, Кёотод 10, Нарад 4, Шига мужид 3, Мие мужид 2 хүн бэртсэн байна. 

Японы цаг уурын агентлагаас газар хөдлөлтийн дараах доргилтыг 1-4 скел /нэгж/ байсан хэмээн тэмдэглэжээ.

Осака мужийн захиргаа зургадугаар сарын 19-ний байдлаар 1785 хүнийг 346 хорогдох байрнаас нүүлгээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж