Тунис гаралтай, 29 настай эрийг өнгөрсөн Мягмар гаригт баривчилсан байна. Тэрбээр үхэлд хүргэх хөнөөлтэй химийн хордуулагч бодис болон тэсрэх бөмбөг хийх материалууд эзэмшиж байжээ.
“Биологийн тэсрэх бөмбөгийг Германд анх удаа дэлбэлэх гэсэн оролдлогыг маш хянуур төлөвлөгөөний хамтаар үйлдэхээр зэхэж байсан” хэмээн Германы холбооны гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн байгууллагын ахлах Холгер Мюнч, Германы радиод ярьжээ.
“Исламист бүлэглэлүүд хэрхэн хордуулагч бодис бэлдэх талаарх заавруудыг интернетэд байршуулсан байдаг. Сэжигтэн тэдгээр заавруудаас сурч бүтээж байсан. Парис болон Брюссельд болсон төлөвлөгөөт халдлагуудтай холбоогүй боловч боломжтой. Яагаад гэвэл Исламын орнуудын нөлөөлөл суларсан” гэж Мюнч хэлжээ.
Холбооны гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн байгууллага одоогийн байдлаар 770 хүнийг улсын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
Г.БАТМАНДАХ