Хаврын чуулган ирэх Баасан гаригт завсарлана

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Хаврын чуулган ирэх Баасан гаригт завсарлана

Хаврын чуулган ирэх Баасан гаригт завсарлана

УИХ-ын чуулган хуулийн дагуу долдугаар сарын 1-ний өдөр завсарлах ёстой. Гэвч долдугаар сарын 1 амралтын өдөр таарч байгаа учраас урагш татаж, зургадугаар сарын 29 буюу ирэх долоо хоногийн Баасан гаригт завсарлахаар болжээ. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Тавантолгой төслийг эргэлтэд оруулах, Татварын багц хуулийн шинэчлэх зэрэг олон чухал хуулийн төслийг батлах болов уу гэсэн хүлээлт байсан ч хойшлох нөхцөл үүслээ. 

Засгийн газраас өнөөдөр Тавантолгой төслийг өргөн барьж, УИХ -аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болсон. Гэвч УИХ завсарлах хугацаа ойртсон тул ирэх долоо хоногт багтаан Тавантолгойг хөдөлгөх төслийг хэлэлцэж, батална гэдэг бүтэшгүй болж буй юм. 

Түүнээс гадна Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт гэх мэт олон чухал асуудал хаврын чуулганаар хэлэлцэхээр товлогдсон ч хэлэлцэгдэж амжсангүй. Ялангуяа эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр чамгүй их ажиллаж байгаа ч хаврын чуулганаар амжсангүй. Тиймээс ирэх намрын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж