Өнөөдөр Виктор Цойн төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Виктор Цойн төрсөн өдөр

Өнөөдөр Виктор Цойн төрсөн өдөр

ЗХУ задран унаж, өөрчлөн шинэчлэлтийн салхийг Оросын залуу үед мэдрүүлж өгсөн дуучин Виктор Цойн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгааг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны Facebook хуудас сануулж байна.

“Виктор Цой (1962-1990), ЗХУ-ын хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин, жүжигчин, барималч, сийлбэрч, ‘#Кино’ хамтлагийг үүсгэн зохион байгуулагч, ахлагч.

Оросын хамгийн алдартай рок од 27 жилийн өмнө таалал төгссөн ч түүнийг хэн ч мартаагүй. Тэрээр Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотод инженер Роберт Максимович Цой болон биеийн тамирын багш Валентина Васильевна Цой нарын гэр бүлд цорын ганц хүү нь болон мэндэлжээ. Тэрээр “Кино” хамтлаг зохион байгуулж рок хөгжмийг ‘моодонд’ оруулсан юм. Лужникид тоглосон “Кино” хамтлагийн сүүлийн концерт дээр (хэн ч энэ тоглолтыг сүүлчийнх гэж мэдээгүй, хэрвээ мэдсэн бол арав дахин их цугларах байсан) 64 мянган хүн цугларсан юм. Түүнд сая, сая хүн татагдахаас өөр аргагүй хангалттай сайхан, хангалттай энгийн нэгэн байсан юм.

Нэрд гаргасан түүний анхны цомог нь ’45’ гэсэн нэртэй бөгөөд энэ цомгоо 1982 онд (энэ үед тэрээр 20 настай байсан) бичүүлж байжээ.

Тэрээр өнөөдөр амьд сэрүүн байсан бол 56 насыг зооглох байлаа. Гэвч тэрээр 1990 оны наймдугаар сарын 15-ны 12.28 цагт авто машины ослоор нас барсан юм” хэмээн бичжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж