Трамп Оросын ерөнхийлөгч Путинтай уулзана

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Трамп Оросын ерөнхийлөгч Путинтай уулзана

Трамп Оросын ерөнхийлөгч Путинтай уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долдугаар сард Европын хэд хэдэн орноор айлчлахаар төлөвлөсөн талаар АНУ-ын засаг захиргаа мэдэгдлээ. Долдугаар сарын 11-нд Бельгийн Брюссель хотод зохиогдох НАТО-ын дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа  Их Британид айлчлахаар болсон байна.

Харин түүнээс өмнө Трамп Австрийн нийслэл Венна хотноо долдугаар сарын 3-нд зохиогдох ‘Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагa’-ын төлөөлөгчдийн уулзалтын үеэр Оросын ерөнхийлөгч  Владимир Путинтай уулзах магадлалтай эсвэл Британийн айлчлалын дараа уулзах магадлалтай хэмээн эх сурвалжууд таамаглаж байгаа юм. Цагаан ордноос болон Кремлээс албан ёсны мэдэгдэл өгөөгүй байгаа юм. Орос, АНУ АБХАБ-ын /Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагa/ гишүүн орнууд юм.  

Трамп Fox News-т өгсөн ярилцлагадаа Оросын ерөнхийлөгч Путинтай уулзах тухайгаа цухас дурдаад өнгөрсөн. Харин Путин ‘АНУ бэлэн болсон цагт бид уулзахад бэлэн’ хэмээн мэдэгдсэн юм.

ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Сергей Рябков хэлэхдээ ‘Хоёр орны удирдагч уулзахаар болбол бид үр дүнг чухалчилна. Түүнээс биш хэзээ, хаана уулзах нь сонин биш’ гэжээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж