Жүжигчин Г.Алтаншагай аав боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Жүжигчин Г.Алтаншагай аав боллоо

Тайз дэлгэцийн урлагт хүчин зүтгээд удаагүй ч бүтээсэн дүр, хөгжилтэй цоглог байдлаараа хэдийнээ олонд танигдсан залуу жүжигчин Г.Алтаншагай үрийн зулай үнэрлэн охинтой болжээ. Тэрбээр ТВ5 телевизийн сэтгүүлч Б.Насаатай гэр бүл болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Тэд “Алтай” хотхонд амьдарч байгаа тухай “Өдрийн сонин”-нд мэдээлжээ.

Дашрамд сонирхуулахад өнгөрсөн зургадугаар сард жүжигчин Г.Алтаншагай найз, жүжигчин Г.Эрхэмбаярынхаа хамт уран бүтээлийн нэгдэл байгуулж, УДЭТ-аас өрх тусгаарлаад байгаа юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж