ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа ‘супер од’-ын талаарх мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээлэл онцолсоор байна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Португалын Роналдо үргэлж фэнүүдээ хүндэлдэг нэгэн. Тэрбээр онгоцны буудал дээр уулзаж амжилгүй үдсэн бяцхан фэнээ хараад багийнхаа автобусыг зогсоож, уулзсан байна. Хүү Роналдугийн фэн гэдгээ илэрхийлж, 7 дугаартай хувцсыг нь өмсөн зогсож байжээ. Хүүгийн хүсэл биеэлж, ээжээрээ зургаа даруулан санаа нь амарсан ч өдгөө цахим хуудсанд алдаршаад авав.
Португалын шилдэг тоглогч К.Роналдо дөрвөн гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Өчигдөр Португал, Мароккогийн тоглолт болж, Роналдо нэг гоол хийснээр багтаа гурван оноог авчирсан юм. Тэрбээр өмнөх тоглолтод Испанитай тоглоход гурван гоол хийсэн билээ.
Ч.ШАРХҮҮ