Канад улс марихуаныг хуулийн дагуу хэрэглэхийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Канад улс марихуаныг хуулийн дагуу хэрэглэхийг зөвшөөрлөө

Канад улс марихуаныг хуулийн дагуу хэрэглэхийг зөвшөөрлөө

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо марихуаны хэрэглээг улс орон даяар хуулиар зөвшөөрч байгаагаа зарлалаа. Хууль ирэх аравдугаар сарын 17-ноос эхлэн хэрэгжинэ гэжээ. Канадын сенатын шийдвэрийг Холбооны засгийн газар хуульчлахыг зөвшөөрсөн байна.  

It’s been too easy for our kids to get marijuana – and for criminals to reap the profits. Today, we change that. Our plan to legalize & regulate marijuana just passed the Senate. #PromiseKept

— Justin Trudeau (@JustinTrudeau) June 20, 2018

 

Хэдийгээр Трюдогын засгийн газар дээрх хуулийг долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчлэх хүсэлт тавьсан ч муж, орон нутгийн засаг захиргаанаас марихуан худалдах жижиглэнгийн цэгийг бий болгохын тулд хэдэн долоо хоног шаардлагатай гэж үзэн хойшлуулжээ.

Жастин Трюдо шинэ хуулийн талаар ‘Марихуан худалдаалдаг наймаачид ашиг олохын тулд хүүхдүүдэд шахдаг байдлыг бид өөрчилнө. Марихуаны хэрэглээг сенат зөвшөөрсөн’ гэжээ. Анх 2001 оноос Канад улс марихуаныг эмнэлгийн зорилгоор хэрэглэхийг зөвшөөрсөн аж. Харин одоо  насанд хүрсэн хүн 30 грамаас илүүгүй хатсан каннабис хэрэглэхийг зөвшөөрсөн ба гэртээ каннабисийн төрлийн ургамал тарьж болно гэжээ.

Иймээс Канад улс марихуаны /каннабис/ хэрэглээг зөвшөөрсөн хоёр дахь улс болж байна. Гэхдээ тус улсын зарим консерватив сенатууд хуулийн эсрэг байр суурьтай байна. Сенат Лео Хаусакос “Хууль бус марихуаны том сүлжээ бий болох аюултай гэж бодож байна. Хэмжээ зааж өгч, хуульчлах  тусам өсвөр насны хүүхдүүд үүнийг  илүү сонирхож хэрэглэх аюултай’ гэжээ.

Уругвай улс марихуаныг хуулиндаа зөвшөөрсөн анхны улс. Уругвайн засгийн газар 2013 оноос хойш марихуаныг гэртээ тарих, хэрэглэж, худалдаалахыг зөвшөөрсөн байдаг байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж