Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байрны гадаа яг одоо эмч, сувилагч нар суулт хийж байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэх аж.
Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй үл тоож байна гэж үзэн, энэхүү эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулж буй юм байна.
Г.ХОРОЛ