Роналдо гоол хийж, багтаа гурван оноог авчирлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Роналдо гоол хийж, багтаа гурван оноог авчирлаа

Роналдо гоол хийж, багтаа гурван оноог авчирлаа

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдрийн тоглолтын мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр нийт гурван тоглолт болно. ‘А’ хэсгийн нэг, ‘В’хэсгийн хоёр тоглолт болох хуваарьтай. 


ПОРТУГАЛ – МАРОККО 1:0

  • Гоол: К.Роналдо 4′

Өнөөдөр “В” хэсгийн хоёр тоглолт болно. Эхний тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Португал, Мароккогийн хооронд болж, энэ цагт өндөрлөлөө. Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо дөрөв дэх минутад хожлын гоолыг оруулж, багтаа чухал гурван оноог авчирсан. Энэ гоолоос хойш аль аль нь нэмж гоол оруулж чадаагүй. 

Марокко эхний тоглолтод Иранд хожигдсон бол энэ удаа К.Роналдо тэргүүтэй Португалийн шигшээ багийг хожих даалгавартай гарсан ч дийлдлээ. 

К.Роналдо дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг дөрвөн гоолтойгоор тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүний араас гурван гоолтой нэг, хоёр гоолтой дөрвөн тоглогч бий. 

Хэсгийн эхний тоглолтод Испанитай 3:3-аар тэнцэж, нэг оноо авсан Португал дөрвөн оноотой болсноор хэсгээ тэргүүлж эхэллээ.

Энэ хэсгийн хоёр дахь тоглолт болох Иран, Испаний тоглолт Улаанбаатарын цагаар шөнийн 02:00-с эхэлнэ. Тоглолт Казан хотод болно.

‘В’ хэсэг: 

  • Португал –  4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  • Иран – 3 оноо (1 хожил)
  • Испани – 1 оноо (1 тэнцээ)
  • Марокко – 0 оноо

Улаанбаатарын цагаар 23:00-с “А” хэсгийн Уругвай Саудын Арабын тоглолт Дон мөрний эрэг дэх Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж