Монгол, Чехийн иргэд харилцан визтэй зорчих болов

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Монгол, Чехийн иргэд харилцан визтэй зорчих болов

Монгол, Чехийн хооронд 1992 онд байгуулсан “Дипломат, албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр”-т өөрчлөлт оруулж, албан паспорт эзэмшигчид 2011 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн визтэй зорчих шийдвэрийг Чехийн тал дангаараа гаргаснаа төлөөний ноотоор мэдэгдэв.

Монгол Улс зорчих баримт бичгүүдийг хуульчлаагүй, Монголын талын олгож байгаа дипломат, албан паспортууд нь биометрийн ялтсан хамгаалалтгүй байгаа зэргээс үүдэн уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах болсноо Чехийн тал  ноотондоо дурьдсан байна. Ингэснээр 2011 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн албан паспорт эзэмшигч хоёр талын иргэд харилцан визтэй зорчиж байхаар болж байна гэж Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж