
Монгол Улс зорчих баримт бичгүүдийг хуульчлаагүй, Монголын талын олгож байгаа дипломат, албан паспортууд нь биометрийн ялтсан хамгаалалтгүй байгаа зэргээс үүдэн уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах болсноо Чехийн тал ноотондоо дурьдсан байна. Ингэснээр 2011 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн албан паспорт эзэмшигч хоёр талын иргэд харилцан визтэй зорчиж байхаар болж байна гэж Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.