
Өнгөрсөн хоногт Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ийм хэрэг нэг гарч, 21 настай эмэгтэй амиа алджээ. Цагдаагийн байгууллагад шөнийн 00.10 цагт “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах дээр нас барсан хүн авчирлаа” гэсэн мэдээлэл ирж, шалгахад тус дүүргийн нутаг Төв гандангийн хашаан дотор байрлах 1080 лам хурах их цочин дуганы барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Си Эйч Си“ компанийн туслах ажилчин, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн 21 настай эмэгтэй У ил задгай орхисон цахилгааны утсанд тээглэн цахилгаан хүчдэлд цохиулж нас барсан болохыг тогтоосон байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.