Пак Жи Соны аз жаргалтай мөч

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Пак Жи Соны аз жаргалтай мөч

Пак Жи Соны аз жаргалтай мөч

Азийн хөлбөмбөгчдөөс хамгийн өндөр амжилтад хүрсэн тоглогчийн нэг бол БНСУ-ын Пак Жи Со билээ. Тэрбээр Ким Мин Житэй гэр бүл болж, нэг охинтой болсон. Хосуудын жаргалтай мөчийг энэ удаа хүргэж байна.

Пак Жи Со өдгөө ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг SBS телевизээр тайлбарлан хүргэж байгаа. 

Энэ жил 37 настай Пак Жи Сон Азийн хөлбөмбөгчдөөс өндөр амжилтад хүрсэн тоглогчийн нэг. 

Пак Жи Со гурван удаа “Аваргуудын лиг”-ийн шигшээд тоглосон (2008 онд алт, 2009, 2011 онд мөнгөн медаль хүртсэн) Азийн ганцхан хөлбөмбөгчин юм. Мөн Английн алдарт “Манчестер Юнайтед” клубт тоглосон анхны Ази тамирчин зэрэг тивдээ олон зүйл дээр анхдагч болсон юм. 

21 дэх удаагийн ДАШТ-д БНСУ-ын баг амжилт муутай оролцож байгаа. “F” хэсэгт багтсан БНСУ-ын баг эхний тоглолтод Шведэд хожигдож, хэсгийн сүүлд бичигдэж эхэлсэн.  Одоо тэднийг дараагийн хоёр тоглолтод заавал хожих даалгавар хүлээж байгаа бөгөөд Мексик, Германы багууд хүлээж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж